СПОРТ

М.Цэлмэг зүүн Азийн шатрын наадмаас алтан медаль хүртлээ

2024 оны Зүүн Азийн өсвөрийн шатарчдын АШТ Малайз Улсын Пенан хотноо долдугаар сарын 12-20-ны хооронд зохион байгуулагдаж дуусав.

Тус тэмцээний 12 насны охидын ангилалд стандарт төрөлд Дархан-Уул аймгийн өсвөрийн тамирчин Мягмарын Цэлмэг тэргүүн байрт шалгарч Зүүн Азийн аварга боллоо.

Энэхүү амжилтаараа М.Цэлмэг нь “WFM буюу Олон улсын шатрын холбооны эмэгтэй “ФИДЕ” мастер” цолны болзол хангасан байна. Зүүн Азийн аваргын алтан медаль хүртэж, 12 насандаа Мягмарын Цэлмэг Олон улсын цолтон болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button