Нийгэм мэдээ

Г.Ганхуяг: Тархины хавантай оношлогдсон тул эмийн жороор эмчлүүлж байсан

Үндэсний их баяр наадмын хүрээнд 32 бөх, 16 харваачаас допингийн шинжилгээ авсан. Ингэхэд дөрвөн бөхөөс хориотой бодис илэрсэн.

Тэдний нэг нь Улсын харцага Г.Ганхуяг юм. Гэхдээ Г.Ганхуягаас фуросемид илэрсэн ба хэмжээ нь зөвшөөрөгдөх хэмжээнээс даваагүй гэх мэдээлэл бий.

Тэгвэл Г.Ганхуяг дараах мэдэгдлийг хийжээ.

Тэрбээр,  "Миний бие Үндэсний их баяр наадмын бэлтгэлийн үеэр хүзүү толгойдоо гэмтэл авч, мэдрэлийн мэргэжлийн эмчийн үзлэгт орж, тархины доргилт, хаван гэж оношлогдсон. Тиймээс эмчийн зөвлөсний дагуу энгийн эмийн жороор эмчилгээ хийлгүүлсэн.

Улмаар 2024 оны долдугаар сарын 12-ны өдөр өгсөн допингийн шинжилгээний хариу “Хэвийн бус шинжилгээний илэрц” гэж тогтоогдсон бөгөөд Ацетазоламид элемент 18ng/mL хэмжээтэй илэрсэн юм.

Хэвийн бус илэрц гэдэг нь WADA-н дүрэмд олимпын төрлийн жингийн ангилалттай спортын тамирчин жин хасах зорилгоор тухайн элемент 20ng/mL доош буюу маш бага хэмжээтэй хэрэглэсэн байж болзошгүй тохиолдлыг хэлдэг байна.

Тус бодис үйлчилгээ нь хаван хөөх, шингэн гадагшлуулах бөгөөд хоёр шалтгаанаар тухайн тамирчин өөртөө давуу байдал үүсгэх зорилгоор хэрэглэх боломжтой гэж үзэн WADA-н хориотой бодисын жагсаалтад оруулжээ.

Үндэсний бөх нь олимпын болон жингийн ангилалтай спортын төрөлд хамаардаггүй, нас, жин, өндөр хязгаарладаггүй тул эцсийн шийдвэрийг гаргах дотоодын эрх бүхий байгууллагууд миний энэ асуудлыг сайтар нягталж, шийдвэрлэнэ гэж итгэж байна.

Эцсийн шийдвэр гарах хүртэл бөхөд хайртай ард түмэн, дэмжигчид та бүхэн маань аливаа мэдээлэлд ул суурьтай хандахыг хүсье" гэжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 27, 2024 19:07

Хар л даа. Үндэстний бөх бол спорт биш байгаа биз дээ? Иймээс 2 өөрчлөлтийг хийе, даруйхан. Төрөөс зарлигаар цол олгохыг болиулъя. Улсын баяр наадмын комис бүх ажлыг хариуцаж байг. 2-рт допингийн шинжилгээг бөхөөс авахаа больё.

Зочин
Зочин
7 сар 27, 2024 20:30
Reply to  Зочин

Хар л даа минь, чи мөн сайхан да лим шаах нь ээ ! Ганхуягийн барилдах эрхийг ганц жилээр л хасчих, энэ завсар бэртэлээ эмнүүлээд, сайхан амраад аваг л дээ. Ер нь бол цолоо авчихсан бас бат�##�чихлаа, тэгээд л болоо ш дээ, хааяадаа нэг гараад л явж бна биз дээ.

Наран
Наран
7 сар 28, 2024 09:22

Ганхуяагыг допинг хэрэглээгүй гэж үзнэ .

Хангай
Хангай
7 сар 30, 2024 01:39

Увс, Ховдын бөхөөс допинг илрүүлж болохгүй дүрмийг ямар новш нь зөрчөөд байна аа. Ахиж илрүүлсэн новшийг �##�на шүү.

Холбоотой мэдээ

Back to top button