Улс төрийн мэдээ

ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн нарын авлигын хэргийг шүүх хурал хойшиллоо

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)- ын даргын албан тушаал хашиж байсан Л.Бямбасүрэн тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг /2025-04-23/-нд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хийсэн.

Эргэн сануулахад, ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн, Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин болон мэргэжилтэн Б.Номинсувд, С.Ундрам, Д.Баянжав, зарим эмнэлгийн албан тушаалтнууд болох Ө.Айгиймаа, Ө.Мөнхтулга, С.Цэдэнсодном, П.Алтантуяа, Т.Ариунтуяа, Т.Анхтуяа гэсэн 11 хүнийг Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, бусдад давуу байдал олгосныхоо хариуд хахууль авсан, өгсөн хэмээн буруутгагдсан байдаг.

Мөн ЭМДЕГ-ын мэргэжилтэн Б.Номинсувд нь дотор, уламжлалт, мэдрэл, нүдний өвчний оношилгоо, эмчилгээ, эхо, клиник, биохимийн лабораторийн оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Нандин-ухаан” эмнэлгийн гүйцэтгэх захирал Т.Ариунтуяа, түүний төрөл садангийн хүн болох “Гэгээн манал” эмнэлгийн захирал Т.Анхтуяа нараас 100 орчим сая төгрөгийн хахууль авч, 1000-аас дээш хүний төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан гэдэг. Тухайн мөнгөө А.Төвшин, Л.Бямбасүрэн нарт хувааж өгсөн нь шалгалтаар тогтоогдсон хэмээгдэж буй.

Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 18.6-2.1, 18.6-2.3, 22.4-1, 22.4-2, 22.4-3, 22.5-1 дүгээр зүйл ангиар яллаж шүүхэд шилжүүлсэн байна. Иймд өнөөдөр буюу /2025-06-25/-нд БГ, ХУД, СХД дүүргийн анхан эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэр бүхий 11 хүнд хамаарах хэргийн шүүх хурал боллоо.

Улмаар шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батхуяг, Н.Очбаяр нар эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааны хойшлуулах хүсэлт ирүүлсэнийг шүүх хүлээн авч 2025.08.28-ны өдрийн 08:30 цаг хүртэл хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн байна.

Өмнөх мэдээллийг дараах линкээс унших боломжтой.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ичээч чи
Ичээч чи

Бямбасүрэн чи жангаа ид жангаа ид жангаа ид

Зочин
Зочин

Эр эмгүй идэж уух, авлига авах сэтгэлгээтэй, ер нь төрийн албанд дарга гэж байх хэрэг байна уу. Нээх л их дарга арми үүсгээд тэд нь өлөн гэж новш

Зочин
Зочин

Хүүхнүүд нэг шийдвэл тултал нь хийнэ л дээ !

Зочин
Зочин

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Зочин
Зочин

ханаж цаддаггүй бямбасүрэн юу дутлаа гэж улам их иднэ вээ. ганц хүүхэдтэй залуухан хархүүтэй авгайшдээ

Иргэн
Иргэн

ҮМХИЙ АЛ ҮМХИЙ АМТАЙ ЭНЭ ШУНАЛУУДЫН АЛНЫХ НЬ ҮСИЙГ ЗУЛГААЯ ПЯЗДА

Холбоотой мэдээ

Back to top button