ЭРЭН СУРВАЛЖЛАХ

Л.Бямбасүрэнд авилга өгсөн гэх “Гэгээн манал”, “Нандин ухаан” эмнэлгийн захирал эгч дүүсийг шалгаж эхэллээ

Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрын /ЭМДЕГ/ дарга асан Л.Бямбасүрэн нарыг Авилгатай Тэмцэх Газраас цагдан хорьж шалгалт эхлүүлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. 

Тухайн хүмүүс нэр бүхий эмнэлгийн удирдлагуудаас авлига авсан, хясан боогдуулах замаар худал бичилт хийж байсан гэх үндэслэлээр АТГ есдүгээр сарын 16-нд саатуулсан. Улмаар хоёр хоног уагдан хориод есдүгээр сарын 19-нд суллаж, гадуур шалгаж эхэлсэн билээ. Тэрбээр 2020 оны есдүгээр сард тус агентлагийн даргаар томилогдож байсан юм.

Л.Бямбасүрэн нар хувийн болон улсын эмнэлгээс даатгалаар олгох ёстой мөнгөнөөс хувь нэхэж, өвчтөний тоогоор олгох ёстой мөнгийг хуурамчаар ихэсгэсэн байна. Мөн хясан боогдуулах замаар дөрвөн удаагийн үйлдлээр хувь авч байсныг таван сарын хугацаанд хянаж, өчигдөр буюу 2024 оны есдүгээр сарын 17-ны өдөр үйлдэл дээр нь барьсан.

Энэ хэрэгт ЭМДЕГ дарга асан Л.Бямбасүрэн, ЭМДЕГ-ын нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин, Баянзүрх дүүргийн ЭМДГ-ын чанарын албаны дарга С.Ундрам, ЭМДЕГ-ын Нэхэмжлэлийн эмнэлзүйн хяналтын мэргэжилтэн Б.Номинсувд нар холбогдсон.

Тэднийг 30 хоногийн хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн ч есдүгээр сарын 17-19 хооронд цагдан хориод батлан даалтад гаргачихсан. Одоогоор гадуур шалгагдаж буй.

-Тус дөрвөн этгээдэд хилийн хориг тавьж гадуур шалгалтыг үргэлжлүүлж байна-

Тухайн хүмүүст холбогдох хэргийн талаар Баянзүрх дүүргийн Шүүхээс тодруулахад, "Прокуроорын газраас тус хэрэгт холбоотой дөрвөн хүнийг шалгуулахаар илгээсэн. Харин ЭМДЕГ-ын нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшинийг шалган үзээд, хорих саналаас татгалзсан. Улмаар ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн, Баянзүрх дүүргийн ЭМДГ-ын чанарын албаны дарга С.Ундрам, ЭМДЕГ-ын Нэхэмжлэлийн эмнэлзүйн хяналтын мэргэжилтэн Б.Номинсувд нарыг тодорхой хугацаанд цагдан хориог энэ сарын 19-ний өдөр цуцлах шийдвэр гаргасан. Одоогоор тус дөрвөн этгээдэд хилийн хориг тавьж гадуур шалгалтыг үргэлжлүүлж байна" хэмээсэн юм.

Эхэнд дурдсанчлан эм, эмнэлгийн байгууллагуудтай холбогдох энэ хэргийн авилга өгч байсан улсын болон хувийн эмнэлгүүдийн захирлуудын нэрс эхнээсээ тодорч эхэлсэн тухай эх сурвалж мэдээлж байна.

Одоогийн байдлаар “Гэгээн манал” эмнэлгийн захирал Л.Анхтуяа, “Нандин ухаан” эмнэлгийн захирал Л.Ариунтуяа гэх төрсөн эгч, дүү хоёр ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд удаа дараагийн үйлдлээр их хэмжээний авлига өгч байсныг илрүүлэн, хамтад нь шалгаж эхэлсэн байна. Одоогоор Л.Анхтуяа, Л.Ариунтуяа гэх эгч, дүү хоёр Л.Бямбасүрэнд 100 сая төгрөгийн авлига авсан нь нотлогдоод байна.

Үргэлжлэл бий...

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Мөнх
Мөнх
2024-10-01 12:31

Зовлонгоор зоологсод

Гаа
Гаа
2024-10-01 13:32

Шун�##�тай авгай нарыг шоронд хий !!!

Зочин
Зочин
2024-10-01 14:33

баахан шун�##�тай эмс

Иргэн
Иргэн
2024-10-01 15:29

100.0 саяын авилг�##� өгөөд түүнээсээ хэд дахиныг улсын болон хувь хүний карманаас л олж авах бх да . Арга нь нарийссан аймшгийн хүмүүс ихэссээр л бна . Ийм хүмүүсийн үр сад ирээдүйг ч бохирдуулахгүйн бат�##�гаа бхгүй . Яацан улс байдын дэ хөөрхийс.

Зочин
Зочин
2024-10-01 18:21

Ямар ч засгийн үед унадаггүй байсан энэ авгай одоо явах цаг нь болсон.

Зочин
Зочин
2024-10-01 21:06

Хүний зовлонгоор хөлжигсөд �######�аа

Зочин
Зочин
2024-10-02 00:26

Эцсийн эцэст авилга төрийн цаас зөвшөөрөл, тамга тэмдэг дагаж үүсдэг. Хувийн компани аргаа бараад л...

Холбоотой мэдээ

Back to top button