УРЛАГ

Монголын мисс “Yuve yuve yu” дуун дээр бүжиглэж, шилдгийн тоонд багтжээ

“Гоо сайхны олимп” гэгддэг Дэлхийн мисс тэмцээн 69 дэх удаагаа Английн Лондон хотноо зохиогдож байна. 130 орны гоо бүсгүй өрсөлдөж буй тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн М.Цэвэлмаа оролцож байгаа билээ.

Энэ оны “Miss World Mongolia” тэмцээний үндэсний ялагч М.Цэвэлмаа “Miss world” тэмцээний авьяасын шалгаруулалтад оролцож, шилдэг орны тоонд багтаад байна. Тэрбээр уг төрөлд дуу, бүжиг, хөгжмийн зэмсэг гэсэн үндсэн гурван төрлийг нэг дор үзүүлсэн юм. Тодруулбал, дэлхий дахинд Монгол улсынхаа нэрийг дуурсгаж буй алдарт The Hu хамтлагийн Yuve Yuve дуун дээр морин хуур, хөөмий, Монгол бүжгийн үзүүлбэрийг бэлдэн оролцсон байна.

Мөн тэрбээр үзэгчдийн санал асуулгын дүнгээр хоёрдугаарт эрэмбэлэгдэж байгаа. Энэ төрөлд түрүүлэхийн тулд хүн бүрийн санал хэрэгтэй байгаа тул санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалжээ.

ХЭРХЭН САНАЛАА ӨГӨХ ВЭ?

1.Та гар утас болон компьютерээс www.missworld.com хаяг руу нэвтэрч орно

2. Вэбсайтын баруун дээд буланд Log-in товчийг дарна...

3.Та вэбсайт руу Facebook, Instagram, Google хаягийн аль нэгээр нэвтэрнэ.

4. Vote хэсэг дээр дарж Tsevelmaa Mandakh гэж хайснаар оролцогчоо олно.

5. Vote товч дээр дарж саналаа өгнө. Жич: Нэг хаягаар нэг л удаа саналаа өгөх боломжтой бөгөөд боломжит бүх хаягуудаа ашиглан олон санал өгөөрэй.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button