УРЛАГ
Үзэсгэлэнд тавигдсан гадил 120 мянган ам.доллараар зарагдав

Майами арал дээр болж буй “Art Basel” нэртэй модерн, контемпорари үзэсгэлэнгийн үеэр “Банана” нэртэй бүтээл 120 мянган ам.доллараар зарагдсан байна.


Италийн уран бүтээлч Маурицио Каттеланы Майамигийн супермаркетаас худалдан авч, хананд байршуулсан уг бүтээл ийм өндөр үнэд хүрч зарагдсан нь дэлхийн нийтийг гайхшруулж байна.

Уг бүтээлийн тухай Маурицио Каттелан хэлэхдээ “Гадил бол гадил. Гадил нь дэлхийн худалдааны сүлжээний бэлэг тэмдэг, нөгөөтэйгүүр комедигийн сонгодог хэрэгсэл” гэжээ.
Т.САНТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.