Нийгэм мэдээ

ОБЕГ: Өнгөрсөн хоногт айлын гэр, хашаа усанд автсан 17 дуудлага ирсэн

Өнгөрсөн хоногт орсон борооны улмаас Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт гэр, хашаа усанд нийт 28 дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллажээ.

Тодруулбал, "Айлын гэр, хашаа усанд автсан 17, машин урссан 4, нийтийн эзэмшлийн зам талбай усанд автсан зэрэг дуудлага ирсэн байна.

Үүнээс 18 дуудлагад нийт 126 алба хаагч, 44 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 486.5 тн ус соруулж, усанд боогдсон, гэр, хашаа нь усанд автсан нийт 37 иргэний аюулгүй байдлыг ханган ажилласан" гэлээ.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button