НИЙГЭМНийгэм мэдээ

18 нас хүрээгүй бол мопед, суррон унахгүй байх хуулийг хэрэгжүүлэхийг үүрэг болгов

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өнөөдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын явц, хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургууль байгуулах, COP-17 -ийн бүтээн байгуулалт, хагас коксон шахмал түлшний нөөц бүрдүүлэх ажлын явцын талаар хэлэлцсэн байна.

Энэ үеэр хотын дарга Б.Пүрэвдагва энэ сарын нэгнээс улс, нийслэлийн хэмжээнд 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахыг хуулиар хориглосон тул хэрэгжилтийг хангуулах, сурталчилан таниулахыг үүрэг болгожээ.

Мөн хагас коксон шахмал түлш худалдан авах ажлыг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтын ажлыг бүх шатанд эрчимжүүлж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлж, явцыг газар дээр нь шалган, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж танилцуулах, нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх, усаар шүрших ажлыг эрчимжүүлэх чиглэл өгсөн байна.

Төрийн өмчийн таван цэцэрлэгийн барилгыг ашиглан нэг ээлжид 840 хүүхэд хоёр ээлжид 1680 хүүхдийг хотхоны бага сургуульд хамруулах боломжтой байгаа талаар мэдээллээ. 2026-2027 оны хичээлийн жилд сургууль, цэцэрлэгийн зориулалтаар түрээслүүлэх байрны саналыг долоодугаар сарын 24-ний өдрийг дуустал хүлээн авч байна. Сургуулийн зориулалтаар 46 хорооны нутаг дэвсгэрт саналыг хүлээн авах юм. Харин төрөлжсөн ахлах сургуулийг дөрвөн чиглэлд хөгжүүлэхээр төлөвлөөд байна.

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Нийслэлийн 10 авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд НЭМГ, ТЦА-ны ажилтнууд хяналт шалгалт, халдваргүйжүүлэлт хийж байна. Маршрутын бус 21 замд НОБГ, НЦУГ-ын хамтарсан хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж байна. Мөн нийслэлийн хэмжээнд 290,6 мянган толгой мал, амьтныг вакцинжуулж, 92 хувийн гүйцэтгэлтэй байна.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Ямар юмных нь үүрэг байхав ,явган хүний замаар хойноос, урдаас дайрч унагачих гээд л битүү л бна .

Холбоотой мэдээ

Back to top button