Их Британи: Тамирчдыг дэмжиж туслах 43 хүний бүрэлдэхүүнтэй

Аливаа олон улсын тэмцээнд тамирчин амжилт гаргах нь олон хүний хичээл зүтгэл байдаг. Учир нь олимп гэх мэт томоохон тэмцээнүүдэд тамирчдыг бие физиологи, сэтгэл зүйн тал дээр нь туслахаар тусгай мэргэжилтнүүд дагаж явдаг билээ.
Энэ жилийн олимпод Их Британийн баг тамирчдыг тусалж дэмжихээр 43 хүн дагалдан явсан байна.
Тэднийг Их Британийн Олимпын хорооны Гүйцэтгэлийн үйлчилгээний албаны дарга Грег Реттер ахлан явж байгаа юм. Тус багт Грегээс гадна хоёр менежер нэг координатор байгаа бол бусад нь өөр салбарын мэргэжилтнүүд аж.
Грег "Энэ олон салбарыг хамрах баг нь Их Британийн шилдэг 43 мэргэжилтнүүдээс бүрдсэн. Үүнд эмч нар, физик эмчилгээний эмч нар, сэтгэл зүйчид, гүйцэтгэлийн эрдэмтэд, гүйцэтгэлийн шинжээчид, хоол зүйчид болон тогооч нар багтана" хэмээжээ.
Түүний багт есөн эмч, хоёр тогооч, гурван хоол зүйч, арван гүйцэтгэлийн шинжээч, арван физик эмч, гурван дасгалжуулагч, хоёр сэтгэл зүйч багтаж байгаа юм.
Одоогийн байдлаар Их Британийн тамирчид 49 медальтайгаар медалийн хүснэгтийн тавдугаар жагсаж байна.
Эх сурвалж: UK Sports Institute
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.