СПОРТ

Э.Бэхбаяр алт, З.Сумъяабазар хүрэл медалийн төлөө барилдана

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Аланы” олон улсын тэмцээн өчигдөр ОХУ-ын Владикавказ хотод эхэлсэн. Гурав дахь удаагийн тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодмом, ОУХМ Б.Батзориг нарын удирдлагад зургаан тамирчин хүч үзэж байна.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга, гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр шигшээд шалгарлаа. Мөн 74 кг-д "Хангарьд" спорт клубийн тамирчин ОУХМ Занданбудын Сумъяабазар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.
Э.Бэхбаяр хагас шигшээд эзэн орны Александр Сабановыг 2:1-ээр ялснаар алтан медалийн төлөө хүч үзэхээр болсон бол ОУХМ З.Сумъяабазар ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт АНУ-ын Жеймс Гринд 0:3-аар ялагджээ. Түүнчлэн 74 кг-д ОУХМ Б.Бат-Эрдэнэ дагаж барилдахаар болсон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button