Top StoriesТойм, анализ

Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын тендер "машиндах" үзэмжээр ажиллах төлөвлөгөө

Шинэ Засгийн газар хуучин төсвөө задалж болно. Өөрсдийнхөө хийх ажилд ажилд нийцүүлэн дахин боох нь зөв. Гэхдээ үүнийг дагуулаад өөрсдөдөө хэмжээгүй эрхийг өгчхөж болохгүй. Тэднийг дураар зоргоор загнуулахгүй гэж нийтийн төлөөлөх эрхийг хэрэгжүүлэх парламент бий юм.

Төсөв дагуулж өргөн мэдүүлсэн хуулийн төслүүддээ Засгийн газар,

  • Хүчингүй болсон концессын гэрээнд үндэслэж, зарим ажлуудыг явуулах,
  • Тендер зарлахгүйгээр сайдын баталсан журамд нийцүүлэн, зарим төслийг ЗГ-ын "үзэмж"-ээр хэрэгжүүлж болно.
  • Хоёр удаа тендер зарлаад, "олигтой" материал ирээгүй шууд, ажлын тав хоногт тендер зарлаж, "машиндах", эсвэл тендергүй шууд өгөх,
  • 10 тэрбумаас дээш өртөгтэй ТӨҮГ, ТӨХК-иудын тендерийг ТХААГ зохицуулна зэрэг зохицуулалт хийхээр тусгаж оруулж иржээ.

Шинэ парламентаар хэлэлцэгдэж баайгаа эл төслүүд дээр хуучин ХЗДХ-ийн сайд асан Б.Энхбаяр "Тендергүй, ЗГ дангаараа шийдэх агуулгатай, хүчингүй болсон хуулийн төсөл ашиглах зэрэг боломж олгох байж боломгүй хуулийн төсөл ДӨРӨВ дэх удаагаа орж ирэхээр зүтгэж байна" гэж онцолсныг энд бас оншлууштай.

Төсөв дагаж өргөн баригдсан хуулийн төслүүд дээр хотын дарга Х.Нямбаатарын оролцоо асар өндөр байгааг,

  • "Тавантолгой түлш" компанийг Нийслэлийн өмчид шилжүүлэх,
  • Зарим тендерийн эрхийг хот тосгоны хуульд нийцүүлэн, хот дангаар шийдэх,
  • Чадавхад суурилсан хэлэлцээний нөхцлөөр томоохон ажлуудыг "чаддаг" газарт шууд өгөх,
  • Яаралтай ажлуудад тендерийн нөхцлийг хөнгөвчлөх, шууд олгох зэрэг заалтууд сууснаас харж болно.

Үндсэндээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хотын дарга Х.Нямбаатар нарын "Ажлаа гялс явуулахын тулд тендергүй ч ажил өгдөг байя, шууд хусацгаая" гэдэг түргэвчлэх тохироо л эндээс уншигдаж байна.

Мэдээж аж ахуйн ажил явуулахад хуулийн түмэн тээгтэй тулж, өөрийнхөө батласан урт журмууддаа өөрөө түүртэж яваа хүн бол өнөөгийн хотын дарга Х.Нямбаатар. Тэгээд ч хотын статусыг өргөжүүлж байж, аж ахуйн ажлууд нь илүү сайн явна, одоо ханандаа тулчхаад байна гэдгийг тэр үзэж туулж яваа.

Гэвч муу кэйсүүдээ энд санацгаамаар байна.

Нэг.Ерөнхийлөгч асан Х.Баттулга төсөр замын явуулах гэж яарахдаа төрийн нууцад асуудлыг нь авч байгаад, баахан тендергүй ажлуудыг Голомтын Д.Баясгаланд өгч, арилжааны банк өөрийн активтайгаа дүйцэх мөнгөөр нүүрсний бартер хийснийг,

Хоёр. Ковидын үеэр "Эрдэнэт үйлдвэр"-т онцгой дэглэм тогтоож байгаад, бүх тендерийг нууцалж, МАН асар их мөнгө угаалт хийж, Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлаа хэрхэн "далд" босгож авсныг, сайд, УИХ-ын гишүүн бүрт Х.Бадамсүрэн хармаанаасаа өгч буй буй мэтээр ажил хуваарилсныг,

Гурав. Засгийн газрын эрх мэдлээр УИХ-аар оруулалгүй, "Эрдэнэт үйлдвэр"-ээ улсдаа оруулж ирээд, Ч.Сайханбилэгт гадна дүрвэж амьдарч буйг, сахал Д.Эрдэнэбилэгийн баг хэрхсэнийг санацгаая.

Эдгээр кэйсүүд нэгэндээ хяналт тавьж байх төрийн инститүцүүдийн горим алдагдсан, нэг нь давамгай эрх эдэлснээс, нууж хааснаас, нийтээс тасарч давхиснаас л гажуудал нь үүссэн харагддаг. Ах нарынхаа тэр замыг баахан шүүмжилснээ одоо Л.Оюун-Эрдэнэ нар тэр замаар алхахаар УИХ-ыг хүчилж байна. Тэгээд нийн анхаарал үлэмж суларсан цагаар эл хуулийн төслүүд орж ирэв.

Одоогийн тендерийн хуулийг манай дотоодын ААН-үүд ч шүүмжилдэг. Асар төвөгтэй, ажил явуулахад хүндрэлтэй байгаа нь үнэн. Гэхдээ засч байна гээд шуудхан ЗГ, хотын даргын үзэмжээр шууд тендер өгчихдөг хэлбэр лүү оруулчхаж болохгүй.

Нөгөө талд ЗГ, УИХ-ын олонхдоо хяналт тавих учиртай АН, ХҮН-ын дарга нар одоо өөрсдөө тендер хуваарилагч нар болохын тулд танхимын үзэл санаагаа хамгаалаад сууж байна. ЗГ-ын шинэ бүтцээр Төрийн бүх тендерийг зохицуулдаг ТХААГ нь ХҮН намын дарга Т.Доржхандын мэдэлд очсон. Т.Доржханд сайдтан шинэ хуулиар 10 тэрбумаас дооших бүх тендерт эзэн суухаар зохицуулагдаж байна.

Жаахан дүү нар нэгдээд ийм юм найруулахаар ТӨХК-иуд дээр ихээхэн анхааралтай ханддаг манай Ерөнхийлөгч ч зүгээр суухгүй юм.

Энэ бүх зураглалуудыг харахаар МАН, ХҮН, АН эвсэж нэгдэж байгаа нэрээр ирэх жилүүдийн том тендер, бүтээн байгуулалтын ажлууд гадны компаниуд, дотоодын томоохон монополи эздэд төрийн хэдхэн хүний үзэмжээр очих нь ээ. Сайд нар сайд болсон, сонгуульдсан зардлаа эндээс босгоно. Тэдний сонгуулийн менежерүүд агентлагийн дарга болж эндээс мөнгөжнө.

ААН-үүд төрөөс баахан эмээх болсон үхмэл үе улам лавшрах нь. Дарга танилтай бол дээшээ явдаг бизнесийн далд, угширмал байдал систем болон өргөжих ч эрсдэлтэй. Нийтийн хяналт ч бүдгэрэх юм байна. Яг ийм зүйлийг Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нараас нийт хүссэн үү, тэдний итгэл төрүүлсэн байдал эргээд хаашаа чиглэх вэ гэдэг асуулт ч үүсэх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
27 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 21, 2024 09:13

Сург�##�тын систем шиг болцон юм уу даа

Зочин
Зочин
8 сар 21, 2024 09:15

За яахавдээ төр түшиж яваа хүмүүс хэдэн цаас харма�##�аа л биз

Зочин
Зочин
8 сар 24, 2024 17:21
Reply to  Зочин

haha

Зочин
Зочин
8 сар 21, 2024 09:16

Энгийн мань мэтийн ойлгохгүй юмс дээр тоглолт хийгээд байгаам л даа

Зочин
Зочин
8 сар 21, 2024 09:17

Энэ 2 чинь хамаатнууд гэдэг билүү

Зочин
Зочин
8 сар 21, 2024 09:17

Түй нулим

Зочин
Зочин
8 сар 21, 2024 09:18

Жарг�##�тай улс шүү

Zochin
Zochin
8 сар 21, 2024 09:58

Oyunerdene , nymbaatar 2iig harluulah gesen ydmaf setgelgeeneesee hojim ichij uhew dee

Зочин
Зочин
8 сар 21, 2024 10:08

Ханахгүй юмаа

Зочин
Зочин
8 сар 21, 2024 10:52

Иймэрхүү шууд шахуу гэрээг машиндахдаа Нянгар гаршиж эхэлж бнда. Данх нь шийдвэр гаргаж хувиа хүртээд...НЗДТГ дээр яамдын ажлыг татаж авчирч хийдгээ болиорой хумслагчдаа...Сая батерей хураагуурын тендер иймэрхүү замаар явчихсан. 2 жилийн өмнө Нүүрс баяжуулах үйлдвэрийн тендерийг Норинко интернешнл гэх компанид булааж аваад л өгчихсөн. Энэ 2 дараа нь ирэх лай ланчгаа дийлдэг л байгаа даа

Зочин
Зочин
8 сар 21, 2024 10:57

Eр нь бол тeндeрийн хуулийг өөрчилөх цаг болсоон. Үндэсний үйлдвэрлэл, дотоод бизнeс эрхлэгчид хөгжиж томорч чадахгүй байх боломжийг нь хаасан хууль. Хямд гэдэг ганц үзүүлэлтээр хамгийн чанаргүйг нь авдаг утгагүй. Дарханы замын будлиан бол бодит жишээ

Иргэн
Иргэн
8 сар 21, 2024 12:28

Тендерийн хууль цаг үеэсээ хоцорсон Хятадын хамгийн хоцрогдсон чанаргүй бараа матери�##�ын борлуул�##�т болж хэвшсэн!!! Одоо бүгдээрээ Евро стандартыг эх орондоо нутагшуулая!!! Тэр тусмаа Герман стандарт!!! Дарга сэтэртэй хүмүүс Хятадын борлуул�##�т хариуцсан Монгол дахь төлөөлөгч болоод удлаа!!! Хятадын тоног төхөөрөмж нас байхгүй ялангуяа энэ хэмжих хэрэгслүүд бүгд хулих усны �##�дагд�##� аймшигтай!!!

Зочин
Зочин
8 сар 21, 2024 19:44
Reply to  Иргэн

Үнэн

Зочин
Зочин
8 сар 21, 2024 13:12

Манай монголын авилгажсан луйварын бүлэглэлүүд монголыг бараг удирдаад байгаа Тэд өөрчлөлт бүхнииг эсэргүүцэж шүүх дээр бүх юм утаа болчихдог болоод удаж байна Иим нөхцөлд том төслүүдииг явуулахад тендерээсээ эхлээд л будилсаар гацаанд ордог нь нууц биш Иим байхад шуурхай гацаахгүй хиихиин тулд тендергүй УИХ аар ч хамаагүй хэлэцээд шиидээд явья гээд байгаа нь буруу бишээ Тэгэхгүй бол монголчууд хэзээ ч нефтиин үйлдвэртэй , цахилгаан станцтай , төмөр замтай болохгүй байж мэдэхииг өнгөрсөн 34 жил хэлээд байна Энэ бүхнии ард манайхыг хөгжүүлэхгүй байх орос хятадын сонирхол , биднии тархыг угааж байж асар их мөнгө олдог авилг�##�ын бүлэглэлүүд юу ч хиих аргагүй болгож байгааг бил ойлгомооор байна

Мөнхжаргалй
Мөнхжаргалй
8 сар 21, 2024 13:44

Тендерийн хуулинд хамгийн хямд гэснийг өөрчилж чанарт анхаарч бат�##�гаат хугацааг ихэсгэх хэрэгтэй

Болд
Болд
8 сар 21, 2024 14:10

Зөв арга хэмжээ мөнгөгүй байж, ьэндэр зар�##�даг манайх шг дибил улс дэлхийд бхгүй, мөнгөьэй юман дээрээ л тэндэрээ зарл�##�даа ,нямбам браво шүү

Иргэн
Иргэн
8 сар 21, 2024 14:29

Нүгэл нүдээрээ

Зочин
Зочин
8 сар 21, 2024 15:35

Үеэлүүд ч ханаж цадахгүй аашлаж байна дөө. Эрүүл согтуу нь мэдэгдэхгүй иймэрхүү өлөн юмнууд нэг их ажил хийж гийгүүлэх үү

Зочин
Зочин
8 сар 21, 2024 19:01

Оюунэрдэнэд л итгээд найдаад байгаа штээ. Үнэн бол хэцүү юмдоо.

Монгол
Монгол
8 сар 22, 2024 07:42

Дээгүүрээ нэр цэвэр, гар ариухан, санаа үнэнч хүнлэг хүмүүс даанч байгүй болсон! Бүгд нарийн тооцоотой төрийг ашиглаж улсыг цөлмөж! ард түнийг арчаагүй болгон яадууруулаж! баяжиж л байвуул монгол улс хамаагүй! Гадныхны гар хөл болож, улсын, монголын орлого, авсан зээлээ дэлхийгээ тараан нууж! эцэсдээ өртөө ч үгүй хүнд ч үгүй гадныхный хүслийг биелүүлэж монголыг устгахыг зориж байна даа! яаана даа! монголчууд!

Зочин
Зочин
8 сар 22, 2024 09:52

За хөө итгэл �##�дв�##� үхсэн гэж бодоорой

Биз
Биз
8 сар 22, 2024 14:43

Намуудынхаа хөгшин шун�##�уудтайгаа адилхан гэсэн үг шив дээ

зочин
зочин
8 сар 22, 2024 16:37

энэ 2 хүн хэзээ ч шун�##�ын хар массуудтай адил байхгүй гэдэгт итгэлтэй байна

Зочин
Зочин
8 сар 25, 2024 08:06
Reply to  зочин

Замын бордюрыг боржин чулуун болгож байгааг хэн хийж байгааг болиулж чадахгүй нь хэнтэй холбоотой нь бол.хотын даргын хамсаатан биш юунд пялдагдана вэ.

Зочин
Зочин
8 сар 23, 2024 06:07

Дураарай.айн

Зочин
Зочин
8 сар 23, 2024 17:44

Ху намын дан дээлтнүүд идэх юм нь багассанд хувь заяандаа голоо тасарт�##� гомдон хамтарсан засгийн бодлого бүрийг нураахаар дайрч байна

Зочин
Зочин
8 сар 25, 2024 22:59

Оюун-Эрдэнэ ёстой буруутаж байна даа удахгүй орон нутгаас өмнө огцорноо

Холбоотой мэдээ

Back to top button