Ерөнхийлөгчийн Үндсэн хуулийн мессеж

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулийн агуулгыг үндэсний хэмжээнд ярих, өөрчлөх амбиц, үзэл санаагаа ил гаргах мессежүүдээ эхлэхээр зэхэв үү. Тэрбээр 2024-2025 оны хичээлийн шинэ жилээр "Монгол Улсын Үндсэн хууль" сэдвээр цахим хичээл заана гэдгээ мэдээлсэн.
Төрийн тэргүүнүүдийн зүгээс өмнө нь Үндсэн хуулийн агуулгаар сурагчдад цахим хичээл зааж байгаагүй. Ихэвчлэн монгол хэл, бичгийн хүрээндэх сэдвээр цахим хичээлүүд орсоор ирсэн юм. Харин энэ удаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон даяар цацагдах цахим хичээлээ "Монгол Улсын Үндсэн хууль" сэдвийг сонгосон нь анхаарал татаж байна.
Хөшигний ард Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс Үндсэн хуулийг өөрчлөх замаар дахин төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөх боломжийнг үүсгэхээр бэлтгэж байгаа гэх яриа гарсаар нэлээд удав. Энэ таамаг, логик нь түүний өнгөрсөн хавар Үндсэн хуулийн цэцийн гишүүдээр "өөрийн" хүмүүсээ томилсон агуулгаар үндсэндээ батлагдсан.
Эрх баригч нам Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дахин төрийн тэргүүний сонгуульд оролцуулахгүйн тулд Үндсэн хуулинд нэг удаа л удаа өрсөлдөх агуулгыг суулгаж өгсөн. Улмаар Ерөнхийлөгчийн сонгуульд ялсныхаа дараа У.Хүрэлсүх Үндсэн хуулийн өөрчилсөн агуулгаа дахин өөрчлөх амбицаа лавшруулах болсон юм.
Харин одоогийн МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тухайд, эрх баригчдын хийсэн ҮХНӨ-ийн эхний хувилбарын үеэр "Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох учиртай" гэсэн байр сууриа маш тодорхой илэрхийлсэн байдаг. Тэрбээр эл үзэл санаагаа ирэх жилүүдэд ажил хэрэг болгоно гэх хүлээлт ч бий юм.
МАН-ын зүгээс АН, ХҮН намуудтай эвссэн шалтгаанаа ч дээрх өөрчлөлтийг хийхэд чиглэсэн зорилготой хэмээж буй.
Тэгэхээр ирэх жилүүдэд Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох эсэх, нөгөө талд Ерөнхийлөгчөөр ажилласан эрхэм дахин нэр дэвших эрхийг Үндсэн хуулиар нээх зэрэг өөрчлөлтүүд дунд эрх баригч намын үе үеийн төлөөллүүдийн байр суурь зөрчилдөхөөр байгаа юм.
Г.ИТГЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэгсэлзүүр ээс л с�##�ахгүй бол Данхаас ч с�##�ахгүй...энэ хулгайчдаас ч с�##�ахгүй
ээ көөркий, Путлер агаагаасаа их юм сурж дээ, ккк. хол явахгүйг ойлгох ухаан хайрлаач энэнд
Энэ бид хоёрын Үндсэн хууль мэднэ гэж юу байхав. Өөрийг нь шүүмжилсэн зaлуусыг шоронд хий гэж дарангуйлагч шиг аашилдаг хүн барууны орнуудад очихоороо ардчилсан улсын нэр барьж гуйлга гуйна.
Хүүк ч Үндсэн хуулийнхаа философийг өөрөө ойлгоогү й, ойлгох ч хүсэлгүй цэргийн бага даргын диктатор үзэл баримтл�##�тай товариш шүү дээ !
Өөө зиа дахиад нахих замаа засч эхлэхнүү? Хуцаарай хууль бус хүн гуай, с�##�ах гээд өдөр хоног тоолж байхад ёстой хол очиж хуцццццц, чиний үндсэн хууль мэдэх гэж юү байсийм, тэнэг зоригтой шүү юм билээ одоо удахгүй би сонгууль луйвардсан юм уучлаарай гээд �######�аад өгөх байхооооо
Манай ерөнхийлөгч бол дэлхийн түвшинд хүрсэн хүн. Дахин сонгох нь зөв. Ард түмэн бүхэлдээ одоогийн ерөнхийлөгчөө дэмжиж байгаа . Өөр хэн байгаа юм . Би лав олж харахгүй юм.
Пялдага хар Ац.
Хүүк ахаа дэмжинээ гоё күүл ах шүү.
Манай ерөнхийлөгч жинхэнэ эр хүн дээ. Харахад хүртэл сайхан з�##�уу...
Х.Баттулгыг ерөнхийлөгчид дэвшүүлэхгүй гэж дахин үндсэн хуулиа өөрчлөх гэж байгаа юм байна даа! Хүүк Баттулгаас их айж эмээж байгах юм байна гэж ойлгогдлоо.
Бушуу �######�аа .
Хол явсан бай даа
Горьд хүүк
МОНГОЛНУУДАА ХЭРВЭЭ ЕӨКИЙГ ПАРЛАМЕНТААС СОНГОДОГ БОЛЧИХВОЛ НАРАГАА СОНГООД ЖИНХЭНЭ ЖАРГАЦГААЯА ТЭХ ҮҮ? МАНАЙХААН
Өөрсдийнхөө эрх ашигт тааруулан үндсэн хуулиар тоглодогоо болиоч дарга нар аа!
АНХНААСАА Л ИЙМ АЛХАМ ХИЙХ НЬ ТОВ ТОДОРХОЙ БАЙСАН. НАСАН ТУРШДАА ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙХ ТУЙЛЫН ХҮСЭЛТЭН ШҮҮ ДЭЭ МАНАЙ ЕРӨНХИЙНҮҮД ТЭР ДУНДААС ЭНЭ ЕӨК БОЛ БҮҮРЧ ОЙЛГОМЖТОЙ