СПОРТ

Б.Бат-Өлзий найман сая төгрөг гардлаа

Өнгөрсөн бямба гарагт /2019.12.07/ Монгол бөхийн өргөөнд Монгол Улсад Ардчилсан хувьсгал үүсч хөгжсөний 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан болж өнгөрлөө. Уг барилдаанд Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэв. Их шөвөгт  Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат Улсын харцага Д.Анар, Хөвсгөл аймгийн Галт сумын харъяат Улсын начин Ч.Хөхчирэнгэр үлдлээ.

Түүхт Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн энэхүү барилдааны түрүү бөхөд 8 сая, үзүүрлэсэн бөхөд 5 сая, их шөвөгт үлдсэн бөхчүүдэд 2 сая төгрөгийн бай шагнал гардуулан өгөв.

Т.САНТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button