СПОРТ

Гавьяат тамирчин Э.Бэхбаяр Оросын дэвжээнд үзүүрлэв

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээн ОХУ-д өнгөрсөн амралтын өдрүүдэд болов. 25 орны 235 тамирчин эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдсөн, гурав дахь удаагийн тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодмом, ОУХМ Б.Батзориг нарын удирдлагад зургаан бөх зодоглосноос ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн наадмын болон Азийн аварга, “Хангарьд” спорт хороо, “Алтай” констракшны тамирчин, гавьяат тамирчин Э.батын Бэхбаяр мөнгөн медаль хүртлээ.

Эрэгтэйчүүдийн 57 кг-д барилдсан тэрбээр өмнөх тойргуудад Дагестаны Рахман Минтуллаевыг 2:2-оор, 2017 оны залуучуудын Азийн аварга Узбекистаны Жахонгирмирза Туробовыг 10:0-ээр, энэ жилийн Оросын аварга Рамис Гамзатовыг 4:1-ээр, хагас шигшээд 2019 оны залуучуудын Европын АШТ-ий хүрэл медальт, эзэн орны Александр Сабановыг 2:1-ээр улсан. Аваргын төлөөх барилдаанд 2018 оны залуучуудын дэлхийн аварга, Дагестаны Ахмед Идрисовт 5:2-оор ялагдав.

Мөн 74 кг-д өрсөлдсөн ОУХМ З.Сумъяабазар хүрэл медалийн төлөөх барилдаанд Дагестаны Гажимурад Алихмаевт 3:2-оор дийлдэн, V байрт шалгарлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button