Хэргийн мөрөөр: Ой 8 сартай хүүхдийг газар савж, гэмтээсэн согтуу өвөө нь саатуулагджээ
Өвөө нь согтуурсан үедээ өөрийн дагавар хүүгийн хүүхэд болох ой 8 сартай хүүхдийг газар савж, гэмтээсэн хэрэг гарлаа. Эл хэргийг дүрслэвэл,
Хоёр хоногийн өмнө буюу наймдугаар сарын 29-ний 20.00 цаг орчим. Ой найман сартай охин газарт унаж, чангаар уйлах дуу хаджээ. Тухайн үед охины дэргэд өвөө нь зогсож байх бөгөөд ямар нэгэн согтууруулах ундаа хэрэглэсэн бололтой хөл дээрээ арайхийн тогтож харагдана.
Нүүр нь хавдаж, хөхөрсөн охиныг хармагцаа шууд л цагдаагийн байгууллагад дуудлага өгөв. "Байна уу, цагдаагийн газар уу. Манай хүүхдийг өвөө нь газар дээр саваад унагаачихлаа" гээд утсаа тавив. Төд удалгүй цэнхэр, улаан гэрэл ээлжлэн анивчсаар цагдаагийн байгууллагынхан ирэв. Энд үүссэн нөхцөл байдлыг шалган согтуу өвөөг нь саатуулахаар , гэмтсэн охиныг эмнэлгийн зүг авч одов.
Бид тухайн хэргийн мөрөөр холбогдох байгууллага, хариуцсан мэргэжилтнүүдээс дараах тодруулгыг авсан юм.
Бидэнд Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт охин хүргэгдэж очсон гэх мэдээлэл ирсэн. Тухайн тасгийн эмч Мөнх-Ертөнцөөс хүүхдийн биеийн байдлын талаар тодрууллаа.
-Хүүхэд толгойн зүүн хэсэгтээ хавдартай, нүүр хэсэгт хөхөрсөн, жижиг зулгарсан шархтай ирсэн-
-Хүүхэд хэдэн цагийн үед, биеийн аль хэсэгтээ, ямар бэртэл гэмтэлтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн ирэв?
-Манай эмнэлэгт энэ сарын 29-ний шөнө толгой, нүүр, цээжний хэсэгтээ гэмтэлтэй ой найман сартай хүүхэд ирсэн. Дүрсэлбэл, толгойн зүүн хэсэгтээ хавдартай, нүүр хэсэгт хөхөрсөн, жижиг зулгарсан шархтай байсан.
-Одоогоор биеийн байдал нь ямар байгаа вэ, хэр удаан эмчилгээ хийлгэх бол. Мөн ар гэрийнхнээс нь хэн хамт байгаа вэ?
-Хүүхэд одоогийн байдлаар ухаан саруул, эмчилгээгээ хийлгэж буй. Манай эмнэлгийн зүгээс тархи толгой, хэвлий, элэгний гэмтэл, элэг хамгаалах эмчилгээ хийж байгаа.
Хамгийн багадаа 7-10 хоног эмчилгээ хийлгэх шаардлагатай. Яг хэдийд гарахыг бид таашгүй магадгүй биеийн байдал хүндэрвэл үргэлжлүүлэн хэвтэн эмчлүүлнэ. Одоогоор эмнэлгийн нөхцөлд асран хамгаалахаар аав ээж хоёр нь охинтой хамт байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
-Цагдаагийн газраас: Мөрдөн шалгах үйл ажиллагаагаа дуусмагц прокурорт шилжүүлнэ-
Бид цааш хэргийг шалгаж буй мөрдөгч Алтангэрэлтэй холбогдоход"Тухайн хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй байна. Одоогоор тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж буй" хэмээсэн юм.
Харин тухайн аймгийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх газрын дарга ахмад Нэргүй дараах мэдээллийг өглөө.
-Тус дуудлага танай байгууллагад хэзээ ирсэн бэ. Очих үед ямар нөхцөл байдалтай байв?
-Хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 29-ны орой 20.34 цагт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын долоодугаар багийн нутаг дэвсгэрт "Манай хүүхдийг өвөө нь газар дээр саваад унагаачихлаа гэдэг дуудлага ирсэн.
Улмаар манай баг бүрэлдэхүүн очиж шалгахад дугаар тоотод суух 49 настай, эрэгтэй Б.Т согтуурсан үедээ 1 нас 8 сартай хүүхдийг газар унагааж гэмтээсэн гэх дүгнэлтийг гаргасан.
-Хохирогчийн биеийн байдлын талаар мэдээлэл бий юу?
-Одоогийн байдлаар насанд хүрээгүй хүүхдийг гэмтээсэн тус хэргийг шалгаад явж байна. Хохирогчийн тухайд сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж буй. Хүүхдийн биеийн байдал тогтвортой байна гэсэн мэдээлэл бидэнд ирээд буй.
-Хүүхдийг гэмтээсэн иргэн Б.Т одоо хаана шалгагдаж байна. Хэргийн мөрдлөг ямар шатандаа явж байгаа вэ?
-Тус хэргийг үйлдсэн Б.Т нь одоогоор манай байгууллагын эрүүлжүүлэх тасагт саатуулагдсан байна. Хэргийн мөрдлөг үргэлжилж байна. Бид удахгүй мөрдөн шалгах үйл ажиллагаагаа дуусмагц прокурорт шилжүүлнэ.
-Ярилцсанд баярлалаа.
-Хүүхдийн аав, ээж: Хэрэгтэй холбоотой мэдээлэл өгөмөөргүй байна-
Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс хохирогч хүүхдийн аав, ээжтэй холбогдохыг хүссэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзсан хариу өгсөн юм.
Эрүүгийн хуулийн 1201 дүгээр зүйл. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх заалтад
- 12011.Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
- 12012.Энэ гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн, эсхүл асрамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын ажилтан үйлдсэн, эсхүл гэмт хэргийг таслан зогсоох гэсэн хүнийг эсэргүүцэж үйлдсэн бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЯАСАН ЦОГЛОГ ХУЛГАЙЧ ВЭ? НЯЛХ БАЛЧИХРБИЕЭ ХАМГААЛАХ ЧАДВАРГҮЙ ХҮҮХДИЙГ САВДАГ ОВОО АРХИЧИН ЮМ ДАА ӨМНӨГОВИЙН ЗОВХИ НЬ ӨӨДӨӨ ААВЫН ХҮҮХДҮҮД БАЙНА УУ? НААД ХУЛГАЙЧАА МАНАЙ ШОРОНД ИРҮҮЛ БИД ЭНД ХАЛАМЖЛАЯ ЛАЛАРЫГ ЗҮГЭЭР Л АЛЬ Ч ШОРОНД ХАМААГҮЙ БОСГЫГ НЬ ДАВУУЛААТАХ БИД ЭНД МӨНХӨД ЖАРГААГААД ӨГИЙ.ЧИ ЭНД ИРЭЭД МАНИЙГАА САВДАА ХАРЬЯ ХӨГШИН ҮДЭЭР МИНЬ ЧИ ӨНГӨРӨӨ БЫСДА МИНЬ
Ta nar bshdee hun ghese iluute arhinii asuudlug yrih heregte odoogin arhinud hunii setgetsd nuluuldg bolson bshdee ter gemt heregten ni hii yum harsan yum genelee ugn bol hedi ehneriihn huuhed ch gelee ih sain bnga daguulad yvdg bsin blee
Ийм насны хүүхдийг газар савсан бол гэмтэл нь илүү их байх ёстой,амиа ч �##�даж болох.Тэгэхээр согтуудаа авах гэж байгаад газар унагасан байх.Газар унагах, савах хоёр чинь ялгаатай үйлдлүүд шүү
Өвөө нь. Согтуу өхөөрдөөд авах гээд өргөөд �##�дсан байж таарлаа шүү савсан бол амьд үлдэхгүй шүүдээ. Арай л муухай юмаа АМИНДАА ӨХӨӨОДӨЖ ЯВААД Л УНГАЧИХЖЭЭ ЧААВААСДАА НЯЛХ АМЬТАН ӨВӨӨ 2 ҮНЭХЭЭР Харамс�##�тай байнаа. Архи ийм л бузар идээдээ архи битгий уулдаа хүмүүс минь
Засс та нарт өөр сэвэх зүйл �##�га уу? Ямар чиг үүрэг хүлээж авсан бэ? Дарга нараасаа. Маргаашийн айлчл�##�ыг мартагнуулах гээд бгаа юм уу? Дагавар хүүхэд эдр гээд сүржигнэж өгчээ. Хэрэв савсан бол амьд үлдэхгүй ш дээ. Авах гэж бгаад унагаачихсан л бна ш дээ.