Нийгэм мэдээ

Өглөөний сурвалжилга: Төрийн ордны ажилчдад үйлчлэх автобус хоосон хүлээсээр

"20 минутын хот" үндэсний хороо хоёр хоногийн өмнө /2024.09.02/ анхны хурлаа хийж нийслэлийн замын өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай хэлэлцсэн. Тус хурлаас тодорхой хоёр шийдвэр гарч хэрэгжүүлэхээр тогтсон юм.

Нэгдүгээрт, иргэдээс санал авч дийлэнх хувь нь зөвшөөрвөл дугаарын хязгаарлалтыг эхлүүлнэ.

Хоёрдугаарт, төрийн албан хаагчид тусгай автобусаар ажилдаа ирж, очно гэсэн. Энэ шийдвэр өчиргдөр өглөөнөөс хэрэгжиж буй. Иймд бид нөхцөл байдлыг сурвалжлахаар Төрийн ордны баруун хаалганы дэргэд очлоо.

-Өглөөний 8 цаг 30 минут, нөхцөл байдал-

Биднийг очих үед хоёр автобус баруун хаалгаар нэвтэрсэн ч жолооч, хяналтын ажилтан хоёроос өөр хүнгүй хоосон байв. Харин ордны баруун талын зогсоолд олон тооны автомашин байршуулжээ. Өөрөөр хэлбэл энэ өглөөний тухайд төрийн ордны ажилчид болоод гишүүдийн аль нь ч тус автобусаар зорчилгүй, өөрийн тээврийн хэрэгслээр ажилдаа ирсэн дүр зурагтай байна.

Бид тус байршилд 30-аад минут болоход нэг л автобус ирсэн бөгөөд төрийн албаныхны ажлын цаг аль хэдийнэ эхэлсэн байв. Энэ дүр зургаас харвал Х.Нямбаатар, Р.Эрдэнэбүрэн нарын танилцуулан уриалсан уг санаачилгын хэрэгжилт муу байна. Уг ажлын хүрээнд нийт 10 автобусыг жолоочийн хамт гаргаж чиглэлд зорчуулахаар болсон. Төлбөрийг тэдний цалин дээр олгодог унааны зардлыг шууд нийслэл рүү татах байдлаар шийдсэн юм.


Дээрх асуудлаар Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Төрийн албан хаагчдад хоол, унааны хөлсийг олгодог. Үүнээс унааны зардал болох өдрийн 2000 төгрөгийг ажлын 22 өдөрт тооцож, нийслэлийн Нийтийн тээврийн газарт шилжүүлснээр бид төрийн ордонд ажиллаж байгаа 1400 гаруй ажилтан албан хаагчийг ажилчдын автобусаар хүргэж өгч, авах үйлчилгээг үзүүлнэ. УИХ-ын гишүүд түгжрэлийн нөлөөллийг бууруулах ажилд нэгдэж, нийслэлээс дэвшүүлж буй “Ecomobility” алхах, авто машинаа хуваалцах, унадаг дугуй, скүүтрээр зорчих, нийтийн тээврээр зорчих гэсэн дөрвөн үндсэн санаачилгуудад оролцож хамтран ажиллахыг уриалж байна” гэж мэдээлсэн.

Мөн дээрх ажлын тухайд, Түгжрэл хариуцсан сайд Р.Эрдэнэбүрэн, “Автомашины дугаарын хязгаарлалтыг иргэдийн саналд үндэслэж яаралтай хийнэ. Энэ зохицуулалт бол шинэ зүйл биш. Ирэх жилүүдээс өөр шинэ арга хэмжээг авч, түгжрэлийг бууруулна. Есдүгээр сард замын нөхцөл байдал хүнд байхаар байна. Зам засварын ажил ихээр хийгдэнэ. Тухайлбал нийслэлийн нийт замын 60-70 хувь дээр засварын ажил хучилт хийгдэхээр байгаа. Тиймээс олон газар зам хаагдана.

Автобусны үйлчилгээг сайжруулах чиглэлээр хийгдэж байгаа арга хэмжээнүүдийг ярилцлаа. Ялангуяа төрийн байгууллагууд, УИХ, Засгийн газраас энэ ажлыг эхлүүлье гэж шийдэж байна. Тодруулбал, Улсын их хурлын тамгын газар, ЗГХЭГ-т автобус хүлээлгэж өгнө. УИХ-ын гишүүд, яам тамгынхан эхний ээлжид зогсоолоо тодорхойлж байгаад машинаасаа бууцгаая, автобусанд сууцгаая гэдэг ажлыг эхлүүлж, өөрсдөө уриалах шийдвэр гаргалаа" хэмээн мэдээлсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
9 сар 4, 2024 10:18

Та 2 өөрсдөө эхлээд автобусаараа явдаг болчих

зочин
зочин
9 сар 4, 2024 10:24

suuuh hun bhgui eeee

Зочин
Зочин
9 сар 4, 2024 10:25

ковидын үед туршаад болоогүй шүү дээ. энэ автобусанд би суучихаар хүүхдийг маань хэн хүргэж өгөх вээээ

Зочин
Зочин
9 сар 4, 2024 11:00

Нийтийн тээврийг тулт�##� хөгжүүллээ гээд түгжрэл буурдаггүй юм л�##�лар минь монгол шиг оронд. Автобус бол хаа ч газрын ядуусын унаа пиззда минь. Хэн шахц�##�даж өмхий үнэр,бусдын амьдр�##� хов живийг сонсох гэж суух уу пизздакууд. Харин түгжрээд ч болтугай машиндаа эрх чөлөөтэй явсан нь дээр гөлөг минь. Ямар хүмүүс автобусанд сууж байгааг гараад нэг харчихаад амьдр�##�тай юм хуцаарай цэмцгэнсэн шээс минь

Зочин
Зочин
9 сар 8, 2024 07:25
Reply to  Зочин

Ард түмэн бид яадуу болоод автобусанд суудаг юм байна тиймүү ямар их доромжлол вэ бидний татварын мөнгөөр тансаглаж таваг хоолын хулгайлсан юм чин хуцахнээ дуугай автобусанд сууж олон түмнээ юм сонс

Зочин
Зочин
9 сар 4, 2024 11:09

Сайд гэгч нь Нямбаатарын ярьсаныг тоть лугаа давтаж ярих юм, жинхэнэ түрийний бөөс юм. Өөр ч яах билээ.

иргэн
иргэн
9 сар 4, 2024 14:56

за боль доо, ажилдаа яаж ирэхээ хотын даргаар за�##�гахгүй ээ. юу гэсэн үг юм, нямбаатарын эзэмшлийн хот юм уу, хойд солонгос юм уу.
хөл хорио тогтоочихсон юм уу. ажлаа хийж чадахгүй байгаагаа мэддэггүй юм уу.

Галт
Галт
9 сар 4, 2024 15:47

Татвар төлөгчдийн мөнгийг сул битгий урсгаад байгаачээ...
Төрийн эрхэм гишүүдийн
Ямба ихэдээд байгаа бус уу
Жил бүр боржур солих юм
Хэний х�##�аасны компани вэ
Яасан цус�##�ж ханадаггүй хулгайч вэ...

Зочмн
Зочмн
9 сар 4, 2024 16:38

Бүтэхгүйээ 2оо хүн болгон замаараа хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгнө шдэ нахд автобуснуудаа нийтийн тээвэрт явуул өглөө орой 2 хүний түгжрэл үүсээд бна

Ханд
Ханд
9 сар 4, 2024 17:56

Суух хүнгүй зогсож байхаар шугамын үйлчилгээнд явуулаач..

Наран
Наран
9 сар 4, 2024 19:06

Нямбаатараа дугуй скүүтэр энэ тэрийг явган хүний замаар явуулахгүй байх арга хэмжээ аваачээ явган хүнд явах зам �##�га .Дугуй скүүтэр мотоцикл гэх мэт нь Монгол шиг замбараагүй улсад тохирохгүй .

Зочин
Зочин
9 сар 5, 2024 00:29

Элдэв аргаар олсон мөнгөө багтааж ядсан эрхмүүд я�##�аа гэж автуусаар морилох вэ,горьдсоны гарз

Зочин
Зочин
9 сар 5, 2024 13:17

Худ�##�ч хулгай чууд

Зочинхөгийн
Зочинхөгийн
9 сар 5, 2024 13:36

Ийм увайгүй шаар

Цогягү
Цогягү
9 сар 6, 2024 00:19

Ногоон автобусаар үйлчильe,, Шатах нь уу с�##�аад унах нь уу үзьe

Иргэн
Иргэн
9 сар 6, 2024 14:05

МАН-АН-Н төрийн �##�бан хаагчдын ёс зүйн мөн дөө!!! Гайхах хэрэггүй гахайнууд ийм л байдаг!!! Нүдний булай!!

Зочин
Зочин
9 сар 6, 2024 15:15

Автобусанд суусан суугаагүй унааны мөнгийг шууд ц�##�ин дээрээс нь татах хэрэгтэй.

Зочин
Зочин
9 сар 8, 2024 11:05

Түгжрэлд нэрмээс болж ба уу

Баганаа
Баганаа
9 сар 8, 2024 15:40

Толгой нь олгой болсон хүмүүс эд нар ийм байгаа юм чинь ард түмэн ямар байх нь ойлгомжтой!!! !!!

Холбоотой мэдээ

Back to top button