Өглөөний сурвалжилга: Төрийн ордны ажилчдад үйлчлэх автобус хоосон хүлээсээр
"20 минутын хот" үндэсний хороо хоёр хоногийн өмнө /2024.09.02/ анхны хурлаа хийж нийслэлийн замын өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай хэлэлцсэн. Тус хурлаас тодорхой хоёр шийдвэр гарч хэрэгжүүлэхээр тогтсон юм.
Нэгдүгээрт, иргэдээс санал авч дийлэнх хувь нь зөвшөөрвөл дугаарын хязгаарлалтыг эхлүүлнэ.
Хоёрдугаарт, төрийн албан хаагчид тусгай автобусаар ажилдаа ирж, очно гэсэн. Энэ шийдвэр өчиргдөр өглөөнөөс хэрэгжиж буй. Иймд бид нөхцөл байдлыг сурвалжлахаар Төрийн ордны баруун хаалганы дэргэд очлоо.
-Өглөөний 8 цаг 30 минут, нөхцөл байдал-
Биднийг очих үед хоёр автобус баруун хаалгаар нэвтэрсэн ч жолооч, хяналтын ажилтан хоёроос өөр хүнгүй хоосон байв. Харин ордны баруун талын зогсоолд олон тооны автомашин байршуулжээ. Өөрөөр хэлбэл энэ өглөөний тухайд төрийн ордны ажилчид болоод гишүүдийн аль нь ч тус автобусаар зорчилгүй, өөрийн тээврийн хэрэгслээр ажилдаа ирсэн дүр зурагтай байна.
Бид тус байршилд 30-аад минут болоход нэг л автобус ирсэн бөгөөд төрийн албаныхны ажлын цаг аль хэдийнэ эхэлсэн байв. Энэ дүр зургаас харвал Х.Нямбаатар, Р.Эрдэнэбүрэн нарын танилцуулан уриалсан уг санаачилгын хэрэгжилт муу байна. Уг ажлын хүрээнд нийт 10 автобусыг жолоочийн хамт гаргаж чиглэлд зорчуулахаар болсон. Төлбөрийг тэдний цалин дээр олгодог унааны зардлыг шууд нийслэл рүү татах байдлаар шийдсэн юм.
Дээрх асуудлаар Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Төрийн албан хаагчдад хоол, унааны хөлсийг олгодог. Үүнээс унааны зардал болох өдрийн 2000 төгрөгийг ажлын 22 өдөрт тооцож, нийслэлийн Нийтийн тээврийн газарт шилжүүлснээр бид төрийн ордонд ажиллаж байгаа 1400 гаруй ажилтан албан хаагчийг ажилчдын автобусаар хүргэж өгч, авах үйлчилгээг үзүүлнэ. УИХ-ын гишүүд түгжрэлийн нөлөөллийг бууруулах ажилд нэгдэж, нийслэлээс дэвшүүлж буй “Ecomobility” алхах, авто машинаа хуваалцах, унадаг дугуй, скүүтрээр зорчих, нийтийн тээврээр зорчих гэсэн дөрвөн үндсэн санаачилгуудад оролцож хамтран ажиллахыг уриалж байна” гэж мэдээлсэн.
Мөн дээрх ажлын тухайд, Түгжрэл хариуцсан сайд Р.Эрдэнэбүрэн, “Автомашины дугаарын хязгаарлалтыг иргэдийн саналд үндэслэж яаралтай хийнэ. Энэ зохицуулалт бол шинэ зүйл биш. Ирэх жилүүдээс өөр шинэ арга хэмжээг авч, түгжрэлийг бууруулна. Есдүгээр сард замын нөхцөл байдал хүнд байхаар байна. Зам засварын ажил ихээр хийгдэнэ. Тухайлбал нийслэлийн нийт замын 60-70 хувь дээр засварын ажил хучилт хийгдэхээр байгаа. Тиймээс олон газар зам хаагдана.
Автобусны үйлчилгээг сайжруулах чиглэлээр хийгдэж байгаа арга хэмжээнүүдийг ярилцлаа. Ялангуяа төрийн байгууллагууд, УИХ, Засгийн газраас энэ ажлыг эхлүүлье гэж шийдэж байна. Тодруулбал, Улсын их хурлын тамгын газар, ЗГХЭГ-т автобус хүлээлгэж өгнө. УИХ-ын гишүүд, яам тамгынхан эхний ээлжид зогсоолоо тодорхойлж байгаад машинаасаа бууцгаая, автобусанд сууцгаая гэдэг ажлыг эхлүүлж, өөрсдөө уриалах шийдвэр гаргалаа" хэмээн мэдээлсэн билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Та 2 өөрсдөө эхлээд автобусаараа явдаг болчих
suuuh hun bhgui eeee
ковидын үед туршаад болоогүй шүү дээ. энэ автобусанд би суучихаар хүүхдийг маань хэн хүргэж өгөх вээээ
Нийтийн тээврийг тулт�##� хөгжүүллээ гээд түгжрэл буурдаггүй юм л�##�лар минь монгол шиг оронд. Автобус бол хаа ч газрын ядуусын унаа пиззда минь. Хэн шахц�##�даж өмхий үнэр,бусдын амьдр�##� хов живийг сонсох гэж суух уу пизздакууд. Харин түгжрээд ч болтугай машиндаа эрх чөлөөтэй явсан нь дээр гөлөг минь. Ямар хүмүүс автобусанд сууж байгааг гараад нэг харчихаад амьдр�##�тай юм хуцаарай цэмцгэнсэн шээс минь
Сайд гэгч нь Нямбаатарын ярьсаныг тоть лугаа давтаж ярих юм, жинхэнэ түрийний бөөс юм. Өөр ч яах билээ.
за боль доо, ажилдаа яаж ирэхээ хотын даргаар за�##�гахгүй ээ. юу гэсэн үг юм, нямбаатарын эзэмшлийн хот юм уу, хойд солонгос юм уу.
хөл хорио тогтоочихсон юм уу. ажлаа хийж чадахгүй байгаагаа мэддэггүй юм уу.
Татвар төлөгчдийн мөнгийг сул битгий урсгаад байгаачээ...
Төрийн эрхэм гишүүдийн
Ямба ихэдээд байгаа бус уу
Жил бүр боржур солих юм
Хэний х�##�аасны компани вэ
Яасан цус�##�ж ханадаггүй хулгайч вэ...
Бүтэхгүйээ 2оо хүн болгон замаараа хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгнө шдэ нахд автобуснуудаа нийтийн тээвэрт явуул өглөө орой 2 хүний түгжрэл үүсээд бна
Суух хүнгүй зогсож байхаар шугамын үйлчилгээнд явуулаач..
Нямбаатараа дугуй скүүтэр энэ тэрийг явган хүний замаар явуулахгүй байх арга хэмжээ аваачээ явган хүнд явах зам �##�га .Дугуй скүүтэр мотоцикл гэх мэт нь Монгол шиг замбараагүй улсад тохирохгүй .
Элдэв аргаар олсон мөнгөө багтааж ядсан эрхмүүд я�##�аа гэж автуусаар морилох вэ,горьдсоны гарз
Худ�##�ч хулгай чууд
Ийм увайгүй шаар
Ногоон автобусаар үйлчильe,, Шатах нь уу с�##�аад унах нь уу үзьe
МАН-АН-Н төрийн �##�бан хаагчдын ёс зүйн мөн дөө!!! Гайхах хэрэггүй гахайнууд ийм л байдаг!!! Нүдний булай!!
Автобусанд суусан суугаагүй унааны мөнгийг шууд ц�##�ин дээрээс нь татах хэрэгтэй.