СПОРТ

Моллаей Саеидийг Израилын тэмцээнд оролцохыг урьжээ

Иран, Израилын бөхчүүд хоорондоо барилддаггүй, аль нэгнийхээ зохион байгуулсан тэмцээнд өрсөлддөггүйг спортын хорхойтнууд сайн мэднэ. Энэ нь зарим талаараа тамирчдын амжилтад сөргөөр нөлөөлсөн нь ч бий. Ийм горыг амссан жүдочдын нэг нь Ираны  Моллаей Саеид.

Тэрбээр энэ жил Засгийн газрынхаа шийдвэрийг ганцаараа сөрөн, ДАШТ-д зодоглосон. Гэвч Ираны Засгийн газар түүнийг дэлхийн аваргын төлөө Израилийн бөх Саги Мукитай өрсөлдүүлэхгүйн тулд албаар ялагдуулсан юм. Түүгээр ч үл барам түүнийг заналхийлсний улмаас Моллаей Саеид нутаг руугаа буцалгүй Германд орогнож байгаад Монгол Улсын иргэн болсон талаар бид өмнө нь МЭДЭЭЛСЭН билээ.

Тэрбээр манай улсыг төлөөлөн БНХАУ-д нөгөөдөр эхлэх “World masters” тэмцээнд зодоглоно.

Тэгвэл түүнийг Израилд болох жүдогийн гран при тэмцээнд оролцохыг урьжээ. Моллаей Саеид Монголын тамирчин болсноор Израилд бэлтгэл хийх, тэмцээнд оролцох боломж бүрдсэн юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button