УРЛАГ

Д.Болд, “Vandebo” нарын “Ayo” дуу 24 цагт хамгийн их хандалт авсан бүтээл болжээ

Төрийн соёрхолт дуучин Д.Болд, “Vandebo” нарын хамтарсан “Ayo” шинэ уран бүтээл цацагдаад тав хоног өнгөрсөн байна. Уг дуу нь Монголын хамтлаг дуучдаас 24 цагийн дотор 500 мянган үзэгчийн хандалт авснаараа хамгийн их хандалт авсан бүтээл болжээ.  

“AYO” нэртэй уг уран бүтээлийн аяыг Д.Болд, үгийг “Vandebo” зохиож, клипийг TJ энтертаймент гүйцэтгэжээ.Насны хувьд зөрүүтэй ч тэдний хоршлыг тун сайн болсон, цацагдсан цагаасаа хойш буюу 16 цагийн дотор 118 мянган хүний хандалт авсан нь ч өндөр тоон үзүүлэлт гэж үзэгч фенүүд нь үзэж байна. Мөн уг клипийг албан ёсоор Youtube сувагт байршуулахдаа Д.Болдын биш Monstar TV-ийн сувгаар цацсан нь анхаарал татаж буй юм.

Ташрамд дуулгахад, тэдний хамтарсан хоёр дахь уран бүтээл “Чамд сонсогдож байна уу” дуу энэ долоо хоногт мөн нээлтээ хийх юм.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Lol
Lol
2019-12-10 21:29

Lol 24 tsgt 500k avaagushde

Холбоотой мэдээ

Back to top button