Баянгол дүүрэг “Сурагчдын лиг”-т сойх шилдгүүдээ тодруулж байна

Нийслэлийн сурагчдын хүсэн хүлээдэг, оролцох дуртай тэмцээнүүдийн нэг нь сурагчдын лиг. Сагсан бөмбөг, волейболын төрлөөр, гурван нас (бага, дунд, ахлах)-ны ангилалд болдог тус тэмцээнд нийслэлийн дүүрэг бүрээс шалгарсан шилдгүүд өрсөлддөг билээ.
Нийслэлийн Засаг даргын нэрэмжит сурагчдын лигт дүүргээ төлөөлөн оролцуулах шилдгүүдээ дүүрэг бүр тодруулсаар байна. Жил жилийн сурагчдын лигт өндөр амжилт гаргадаг Баянгол дүүргийн хувьд сагсан бөмбөгийн тэмцээнээ өнгөрсөн арваннэгдүгээр сарын 15-нд зохион байгуулж, сурагчдын лигт сойх багаа сонгоход нь 1068 сурагч өрсөлджээ. Тус дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын дундах волейболын тэмцээн ид үргэлжилж байна. Баянгол дүүргийг төлөөлөн сурагчдын лигт волейболоор өрсөлдөх шилдгүүд ирэх ням гаригт тодорно. Сонирхуулахад, сурагчдын лигийн шигшээ тэмцээн 2020 оны хоёрдугаар сард болж, нийслэлийн дүүргүүдээс шалгарсан шилдэг сурагчид өрөлдөнө.
Ирэх онд 11 дэх удаагаа болох сурагчдын лигийн сагсан бөмбөгийн төрөлд түрүүлсэн баг ОХУ-д болох “Супер пинал”-д оролцох эрх авдаг билээ. Баянгол дүүргийн хувьд сурагчийн лигийн 10 жилийн ойн тэмцээнд түрүүлж супер пиналд оролцож байсан юм.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.