ДАТАГРАФИКНийгэм мэдээ

Дата: Нийслэл 6.8 тэрбумаар дүүжин тээврийн тулгуур багануудын гадна тохижилт хийнэ

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар 6 тэрбум 800 сая төгрөгөөр байгаа "Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл"-ийн 2 дугаар шугам буюу "Яармаг, Нутгийн захиргааны байгууллагын нэгдсэн цогцолбор - Хархорин захын автобусны буудал" чиглэлийн хоёр зогсоол болон тулгуур багануудын гадна тохижилт, зураг төсөл, инженерийн дэд бүтцийн ажлыг хийх тендер зарлажээ.

Мөн дээрх төслийг Бүгд Найрамдах Франц Улсын нэн хөнгөлөлттэй зээлээр санхүүжигдэж байгаа гэдгийг онцолсон ч энэ удаагийн тендерийн санхүүжүүлэлтийн эх үүсвэрээ “Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт” гэжээ. Мөн 6 тэрбум 800 сая төгрөг нь тухайн онд санхүүжүүлэх төсөвт өртгийн дүн юм. Тендерт дурдсан ажлын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.

Сануулахад, Өнгөрсөн 2023 оны арваннэгдүгээр сард Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сэбастиен Сүрүнийг хүлээн авч уулзсан. Уулзалтын үеэр талууд “Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл”-ийн талаар ярилцсан байдаг.

Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар “төслийн хүрээнд эхний ээлжид хоёрдугаар шугам буюу Яармаг, Нийслэлийн нутгийн өөрөө удирдах болон Нутгийн захиргааны байгууллагын нэгдсэн цогцолбор-Хархорин автобусны буудал чиглэлд дүүжин тээврийг нэвтрүүлнэ. Цагт 1200-1500 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай 4.2 км урт дүүжин тээврийн төсөл ирэх онд эхэлнэ. Дүүжин тээврийн хойд буудлыг Баянгол дүүргийн 29 дүгээр хороо буюу “Хархорин” худалдааны төвийн баруун талд байхаар төлөвлөсөн” гэж байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
монгол
монгол
2024-09-20 08:35

дүүжин.метро хоёроос болж УБийн хүн ам нэмэгдэнэ.Тэгээд нэг газар хөдөлхөд БУДАА болно.

Холбоотой мэдээ

Back to top button