СПОРТ

Тод манлай уяач О.Батбилэг Монголын шилдгийн шилдэг уяачаар тодорлоо

Монголын морин спорт, уяачдын холбооныхон өчигдөр шинэ жилийн баяраа тэмдэглэн, шилдгүүдээ тодрууллаа. 2019 оны Монголын шилдгийн шилдэг уяачаар Тод манлай уяач Д.Ононгийн хүү, тод манлай уяач, “Түмний эх” галын уяач Батбилэг тодорчээ.

Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат тэрбээр энэ жил улсын наадмаас нэг түрүү, дөрвөн айраг , “Их хурд”-аас нэг түрүү, гурван айраг, бүсийн уралдаанаас дөрвөн түрүү, найман айраг хүртжээ. О.Батбилэг 2014, 2015 онд мөн Монголын шилдгийн шилдэг уяач болсон юм.

Энэ онд гаргасан амжилтаараа шилдэг аравт багтсан уяачид:

2.Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, манлай уяач Т.Ихбаяр

3.Хан-Уул дүүргийн харьяат, нийслэлийн алдарт уяач М.Алтан-Очир

4.Ховд аймгийн Дарви сумын уугуул, тод манлай уяач Т.Батцоож

5.Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, тод манлай уяач Т.Батзориг

6.Дундговь аймгийн Хулд сумын харьяат, тод манлай уяач Б.Лхагва-Очир

7.Багахангай дүүргийн харьяат, манлай уяач Г.Буянтогтох

8.Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, аймгийн алдарт уяач Г.Энхбаатар

9.Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат, аймгийн алдарт уяач Г.Болдбаатар

10.Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, улсын алдарт уяач С.Эрдэнэбат.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button