Нийгэм мэдээ

Нохойд хазуулсан нэг хүн хүнд, 10 хүн хөнгөн гэмтжээ

Иргэд гэрийн тэжээвэр амьтан буюу нохойгоо зориулалтын хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдол Багануур дүүргийн хэмжээнд цөөнгүй гарчээ.

Тухайлбал Багануур дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2024 оны байдлаар нохойд хазуулсны улмаас нэг хүн хүнд гэмтэж, 10 хүн хөнгөн гэмтжээ. Иргэдийг гэмтээсэн уг осол нь ихэвчлэн гэрийн тэжээвэр нохойдоо хошуувч, хүзүүвч зүүгээгүйгээс болсон гэдгийг Багануур дүүргийн прокурорын газраас мэдээлэв.

Түүнчлэн таны нохой хэн нэгний биед хөнгөн болон хүнд хохирол учруулсан бол Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээх үндэслэл болно. Иймд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр гэрийн тэжээвэр амьтан буюу нохойдоо зориулалтын хамгаалах хэрэгсэл хэрэглэж, хараа хяналттай байлгахыг уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 21, 2024 13:40

Хүн хазсан нохойг газар дээр буудан хороож эзнийг нь баривчлах хэрэгтэй.

Ганбат
Ганбат
9 сар 22, 2024 09:09
Reply to  Зочин

арай чангадна.

Ганбат
Ганбат
9 сар 22, 2024 09:08

золбин нохойны устг�##� хийхгүй байнаа

Холбоотой мэдээ

Back to top button