Нийгэм мэдээ
Монголд хөхний сүүний "банк" байгуулагдлаа

Нийслэлийн "Өргөө" амаржих газрын нярайн эрчимт эмчилгээний тасагт Монголын анхны хөхний сүүний "банк" байгуулагдлаа.
Энэ нь хөхүүл эх болон хөхний сүү хандивлагчаас тусгай шалгуурын дагуу нөөц бүрдүүлэн, дутуу төрсөн болон эхийн сүүгээ хөхөх боломжгүй нярайд хэрэглүүлэх төсөл юм. Ингэснээр дутуу төрсөн нярайн дархлааг нэмэгдүүлэх, нийт эндэгдлийг бууруулахад чухал хувь нэмэртэйг эмч нар онцоллоо.
Эрүүл мэндийн яам, ДЭМБ-ын хамтарсан "Нярайн эндэгдэл бууруулах үндэсний хөтөлбөр"-ийн хүрээнд санаачлан цаашид тогтвортой хэрэгжүүлэхээ мэдэгдлээ. Эхийн хөхний сүү нь хүүхдийн хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, дархлааны тогтолцоог хамгаалж, хэвийн өсөж хөгжих үндэс суурь болдог аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
yaj handivlah ym bol
Waaw l daa mundag yumaa
Ингэж худлаа попорч болохгүй ээ. Цусны төв цусны банк одоо л цусын шардаг эсрэг биеийг устгадаг болж бн. Нэг хөлдөөгч нэг хөргөгч хэдэн ширхэг сахлтуур тавьчихаад ингэж нэр �##�дарт дурлаж худлаа ярьж болохгүй. Ёсзүйд өгч ш�##�гуулмаар юмаа