СПОРТ
ДЭЛГЭРЭНГҮЙ: “Бөртэ-чоно-2019” наадамд нэр дэвшсэн эрхмүүд
Монголын спортын салбарын шилдгүүдийг тодруулах, Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дээд шагнал “Бөртэ-чоно-2019”-ын эзэд энэ сарын 13-нд тодорно. Өнөө жил тус наадамд нэр дэвшсэн шилдгүүдийг сонирхуулъя.
ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН НОМИНАЦ:

- Хөдөлмөрийн баатар, олимпын мөнгөн медальт О.Гүндэгмаа (Буудлага спорт) - энэ жил Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэн, олимпын эрх авсан.

- ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг (Жүдо) - энэ жил ДАШТ-ээс хүрэл , Антальягийн гран пригээс мөнгө, Тбилисийн гран пригээс хүрэл медаль авсан.

- Хөдөлмөрийн баатар, олимпы С.Батцэцэг (Чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт. ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн анхны тамирчин.
- Б.Шоовдор (Чөлөөт бөх) - энэ жил ДАШТ-ий хошой хүрэл медальтан болсон.

- Б.Болортуяа (Чөлөөт бөх) - энэ жил ДАШТ-ээс хүрэл медаль авсан.

М.Анхцэцэг (хүндийг өргөлт)-ДАШТ-ээс хүрэл, Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн.

- О.Есүгэн (Буудлага) - Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэн, олимпын эрх авсан.

- Д.Номин-Эрдэнэ (Шатар) - 19 настайдаа эрэгтэйчүүдийн их мастер цол хүртэж, ийм амжилтад хүрсэн Монголын анхны эмэгтэй шатарчин.

- Б.Бат-Ундрал (Мотоспорт) - "Silk Way Rally 2019" Дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Монголын анхны уралдаанч болсон.

- Ц.Анударь (Буудлага) - Дэлхийн цомын тэмцээнд Монгол улсын дээд амжилтыг шинэчлэн, олимпын эрх авсан.
ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН НОМИНАЦ

- Д.Алтансүх (Самбо) - Дэлхийн аварга.

- Д.Пүрэвдорж (Самбо) - Дэлхийн аварга.

- Э.Цэндбаатар (Бокс) - энэ жил ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, Тайландын нээлттэй тэмцээнд түрүүлсэн.

- Э.Даваахүү (Буудлага) - Дэлхийн цомын тэмцээнээс олимпын эрх авсан.

- Д. Дэлгэрням (3х3) - Жэжүд болсон дэлхийн гран пригийн үнэ цэнэтэй тоглогчоор тодорсон.

- Л.Отгонбаатар (Жүдо) - Азийн аварга, Хөх хотын гран при тэмцээнээс хүрэл медаль хүртсэн.

- О.Ууганбаатар (Жүдо) - Азийн аварга.

- Ц.Цогтбаатар (Жүдо) - Азийн аварга, Парисийн Их Дуулгын мөнгөн медаль.
- Залуучуудын олимпын дэд аварга Л.Сосорбарам (Жүдо) - энэ жил залуучуудын ДАШТ-д түрүүлсэн Монголын анхны эмэгтэй жүдоч болсон, УАШТ, Европын нээлттэй тэмцээний аварга, Европын нээлттэй тэмцээн, Дюсельдорф Их Дуулга, Ази, Номхон далайн орнуудын АШТ-ээс мөнгөн медаль авсан.
ШИЛДЭГ БАГ НОМИНАЦ:

- Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эмэгтэйчүүдийн шигшээ баг-Олимпын эрх авсан.

- Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эрэгтэйчүүдийн шигшээ баг- Жэжүгийн дэлхийн гран прид түрүүлсэн.

- Шайбтай хоккейн шигшээ баг - Азийн цомын тэмцээний аварга

- Хөлбөмбөгийн эрэгтэй шигшээ баг - “Катар 2022” ДАШТ, Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар шатанд анх удаа шалгарсан.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.