Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нар: Дөрвөн зүйл ангийн заримыг нээлттэй хэлэлцэх, биднийг оролцуулах бүрэн боломж байсан

Сэтгүүлч, Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг анхан шатны шүүхээс дөрвөн жил, есөн сарын хорих ял авсан. Өмгөөлөгч нарыг тус шүүх хуралдаанд оролцуулаагүй юм. Энэ асуудлаар түүний дөрвөн өмгөөлөгч өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Энэ үеэр МСНЭ-ийн Дэд ерөнхийлөгч З.Боргилмаа "Н.Өнөрцэцэгийг хорьсноос хойш хэрэг ямар шатанд явж буй талаар мэдээлэл өгөхөөр цуглалаа. Өмгөөлөгч Баатарсайхан, Булгамаа, Эрхэмбаяр, Батболд нар мэдээлэл өгнө" хэмээсэн юм.
ШУУД ДАМЖУУЛАЛТ:
ШУУД: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байнаН.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нар: Шүүх хурлыг нээлттэй явуулах, биднийг байлцуулах бүрэн боломжтой байсан. Олон чиглэлд шүүх хүний эрх зөрчсөн учраас давж заалдах шатанд гомдол гаргасан. Хурал товлогдоогүй байна Шууд дамжуулалтыг О.Соёлмаа, О.Улсболд.
Posted by Eguur News on Sunday, September 22, 2024
Өмгөөлөгч Б.Баатарсайхан,
“Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн хууль зүйн туслалцаа авах эрхтэй. Миний бие шүүх хуралдааны талаар өөрийн байр суурийг өнөөдөр анх удаа илэрхийлж байна. 2024.07.18-ны өдөр шүүхийн шийдвэр гарч, Н.Өнөрцэцэгт 4 жил 9 сарын хорих ял оноосон. Шүүхээс албан мэдээг тус өдөр гаргасан. Түүнд өмгөөлөгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэх агуулга багтсан байв. Тийм учраас өнөөдөр тийм зүйл болоогүйг мэдэгдмээр байна.
Хэд хэдэн зүйл ангийн хүрээнд гурван өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцох байсан. Миний бие тухайн өдөр өөр шүүх хуралдаантай байсан. Цаг нь таараагүй. Надад албан ёсоор шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй. Хурал давхацсан тухай мэдээллийг би улмаар мэдэгдсэн байсан. Гэвч миний хүсэлтийг хүлээж аваагүй, шүүх хурлыг хийсэн. Өмнө нь нэг ч удаа би энэ шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж байгаагүй. Аливаа шүүх хуралдаанд өмгөөлөгч өөрийн хариуцсан асуудлаар ордог жишиг бий. Гэтэл нэг өмгөөлөгч нь байгаа учраас шүүх хуралдааныг хойшлуулаагүй. Тухайн өдөр оролцсон Д.Оросоо өмгөөлөгч нь төрийн нууцын асуудлыг хариуцсан, намайг орлох ямар ч боломжгүй. Н.Өнөрцэцэг болон Д.Оросоо өмгөөлөгч нар улмаар шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан ч хүлээж аваагүй. Өмгөөлөгч нарыг оролцуулаагүй асуудлаар бид холбогдох байгууллагад гомдол гаргасан. Мөн 2024.08.19-ний өдөр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Шүүхийн шийдвэртэй санал нэгдэхгүй байгаа" гэлээ.

Өмгөөлөгч П.Эрхэмбаяр,
“Анхан шатны шүүхийн шийдвэр эцсийнх биш. Ямар хэрэгт холбогдсон талаар олон нийтэд мэдээлэл өгөөгүй, хурлыг хаалттай хийснээс үүдэн тодорхойгүй байдал үүссэн. Худал мэдээлэл тараах, татвар төлөхөөс зайлсхийх гэх мэт хэргээр шалгагдаж байсан. Захиргааны эрх зүйн маргааны үүднээс хэлэлцчих боломжтой хэрэг л дээ. Татварын ерөнхий газраас татварын акт тавих байдлаар ч шийдэх боломжтой. Мөн хувийн нууцад халдсан гэх агуулгатай асуудал бий. Гэтэл ердөө өөрийн цахим хуудсаар, нэгэнт олон нийтэд нээлттэй байсан мэдээллийг түрүүлж мэдээлсний төлөө ял авчихсан. Төрийн нууц гэдэг нөхцөл байдал энэ кейс дээр огт байхгүй. Гэтэл "Материалууд нь нууц" гэдэг хүрээнд хурлыг хаалттай хийсэн. Өмгөөлөгч нарын зүгээс үүнийг эцсийн шийдвэр гэж үзэхгүй байгаа тул гомдлоо гаргасан” гэлээ.

Өмгөөлөгч Р.Булгамаа,
“Н.Өнөрцэцэгийн тухайд анхан шатны шүүхийн шийдвэртэй холбогдуулан гомдлоо гаргасан. Ингэхдээ хүний эрхийг хамгаалаагүй, түүний нийгэмд учруулж байгаа хор хохирлыг нарийвчлан тооцоогүй зэрэг тодорхой үндэслэл тавьсан. Н.Өнөрцэцэг ер яма хэрэг үйлдчихэв, энэ талаар яагаад мэдээлэл өгөхгүй байна гэдэг анхаарал татаж байгаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн оролцогчдын тухайд зохицуулалт тун бага. Шүүгдэгч болон бусад оролцогчийн эрх нэлээд хязгаарлагдмал. Энэ нь улсын нууцтай холбоотой хэрэгт харагддаг. Ийм нөхцөлд өмгөөлөгч нар мөрдөн шалгах ажиллагааны нууцын баталгаа авдаг. Тийм учраас олон нийтэд чухам ямар асуудлаар шалгагдаж байгаа талаар мэдээлэл өгч чаддаггүй. Иймд тухайн хүн өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдээлэл өгөх боломжгүй байдгийг онцлон тэмдэглэе. Анхнаасаа аль асуудлыг нээлттэй, алийг хаалттай явуулахыг шийдэх гаргалгаа байсан. Нээлттэй явуулж өгөөч гэж Н.Өнөрцэцэг өөрөө удаа дараа хүссэн байдаг. Шүүхээс хаалттай шийдэх нь зүйтэй гэж үзсэн. Угтаа хуулийн хүрээнд хөнгөн төрлийн гэмт хэргүүдийг нээлттэй, улсын нууцад холбоотойг нь хаалттай явуулж тусгаарлах бүрэн боломж байсан. Өмгөөлөгч өөрөө хүний эрхийг хамгаалах чиглэлд тууштай ажиллах боломж үүгээр хязгаарлагддаг.
Нөгөөтээгүүр, Н.Өнөрцэцэгийн зүгээс зарим зүйлд маргасан байр суурьтай байгаа. Иймд өмгөөлөгч нараар дамжуулан Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Шүүхийн тоймд нэг талын байр суурь туссан. Шүүхээс гаргасан тойм мэдээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч нарын зүгээс саад учруулсан гэж бичсэн. Тийм зүйл байхгүй.
Өнөөдөр зөвхөн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байгаа. Давж заалдах шатны шүүх тухайн хэргийг бүхэлд нь хянадаг байгууллага. Ийм учраас өмгөөлөгч нарын гаргаж тавьсан үндэслэлүүдийг авч үзнэ гэж найдаж байна.
Н.Өнөрцэцэг төдийгүй нийт шүүгдэгчийн хувьд үр хүүхдийг нь хэрхэх талаар асуудал орхигддог. Н.Өнөрцэцэг бол ээж хүн. Бага насны хүүхдийг хэн асарч хамгаалах талаар анхан шатны шүүхийн шийдвэрт тусаагүй. Ард нь хүүхэд хамгааллын бодлого ингэж эзэнгүй үлддэг нь нийтлэг жишиг" гэлээ.

Өмгөөлөгч н.Батболд,
“Хэргийг анхан шатны шүүхээр шийдэхэд өмгөөлөгч оролцуулаагүй нь алдаа. Таван зүйл ангиар прокурор буруутгасан. Үүний эсрэг иргэн дангаараа өөрийгөө хамгаалах боломж байхгүй. Үүнийг шүүх дүгнэж, цэгнэж үзээгүй. Энэ алдаагаа Давж заалдах шатны шүүх залруулах болов уу гэж найдаж байна. Тэгээд ч хэтэрхий чанга хариуцлага хүлээлгэсэн гэж үзэж байна. Хэргийн талаар хэт задалж ярих боломж байхгүй гэдгийг олон нийтэд ойлгох болов уу. Н.Өнөрцэцэг бол улс оронд учирсан олон тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах чиглэлд ч үр дүнтэй ажилласан нөлөө бүхий шударга сэтгүүлч" гэлээ.
Хэвлэлийн бага хурлын дараа сэтгүүлчид асуулт асууж, хариулт авлаа.
-Давж заалдах шатны шүүх хурал товлогдоход ямар хугацаа үлдсэн бэ?
Өмгөөлөгч Б.Баатарсайхан: Миний хувьд наймдугаар сарын 19-нд гомдол гаргасан. Шүүхэд гомдол саяхан очсон байна. Хурал товлогдох эсийн хугацаа болоогүй гэж бодож байгаа. Бид энэ тал дээр хариулт өгөх боломжгүй байна. Хэрэг давж заалдах шатны шүүх дээр очсоноос хойш сарын хугацаа тоолно гэсэн үг.
-Хувийн болон төрийн нууцад хамаарах хэрэг нь юу юм бэ?
-Өмгөөлөгч П.Эрхэмбаяр: Хувийн нууц гэдэг нь, өмнө ил тод болчихсон л байсан мэдээллийг хоёрдогч эх сурвалж болж дэлгэрүүлж өгснийхөө төлөө ял авсан асуудал. Төрийн нууц гэдэгт, олон нийт ч санал бодлоо илэрхийлж байгаа. Төрийн нууцыг хадгалдаг субъект тусдаа. Тэр нь шалгагдаагүй, ял аваагүй мөртлөө энгийн иргэн буруутаж буй нь логикийн хувьд угаас ойлгомжгүй.
Г.САНСАРМАА
ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ О.СОЁЛМАА, О.УЛСБОЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өөрсдөө тухайн үед нь зугатаж, Өнөрцэцгийн шүүх хур�##�д оролцоогүй байж одоо нээх бусдын зовлонгоор нэр хүндээ өргөж, олонд танигдах гэж жүжиглэхээ боль та нар!!!
Юун олон 6,7 өмгөөлөгч вээ энэ олон өмгөөлөгчийн ц�##�ин хөлс гээд Өнөрцэцэг чинь юу ч байхгүй гээд л байсан нууц тэрбумтан юм биш үү эсвэл цаанаа маш томчуудын ивээлд багтаж явдаг байхаа одоо тэгээд эд нар юу хүсээд байгаам зовлон тохиолдоход өмгөөлөгч нар зоолдог гэж үнэн юм даа
Шүүх хурлын товын олон хоногийн өмнө зарладагыг чөтгөр ч мэднэ. Ихэнхтэй өмгөөлөгч нар байхгүйгээс хур�##� хойшилдог. Товыг эрт зарлачихаад байхад аөлаа зохицуулдаггүй өгмөөлөгч нарын 100% буруу. Дараа нь элдэвээр ш�##�чигнадгаа боль. Хууль, шүүхийг хүндлэхгүй, завхруулж байгаа субьёкт нь өмгөөлөгч нар. Цаашид урьдчилан зарласан хурлыг хугацаанд л хийж байх ёстой. Ингэж байэ шүүхийн нэр хүнд ч зарим т�##�аар өсөх өиз. Алийн болгон муулуулахв. ЕС аасаа эхлээд л муулж бнадаг.!!!
Олон өмгөөлөгчтөй л юм байна.
За шаана биз.Өөрөө өмгөөлөгч авахгүй гэсэн.Шүүх тэнэг үү.