ЗГ байр сууриа эцэслээгүй тул "Антрэ Гоулд"-ын асуудлыг Оюу толгойн ТУЗ дээр хойшлуулсаар байна

"Оюу толгой" төслийн хүрээнд шинэ хоёр талбайд олборлолт эхлүүлж, ашгийн 20-30 хувийг "Антрэ Гоулд" компани эзэмших асуудлыг ТУЗ-өөр хэлэлцсэн нь өнгөрөгч гуравдугаар сар юм.
"Антрэ Гоулд"-ын охин компани "Антрэ Ресурс" нь Оюу толгойн хоёр талбайд олборлолтын лиценз эзэмшдэг. 2003 оноос хойш тус талбайг огт хөдөлгөөгүй юм. Харин дээрх хоёр талбайг "Оюу толгой" ХХК-ийн эзэмшилд шилжүүлэх замаар олборлолт явуулж эхлэхээр төлөвлөсөн.
Харин манай Засгийн газрын зүгээс үүнийг ихээхэн нухацтай авч үзэх ёстой, зүй нь 2009 оны Хөрөнгө оруулалтыг гэрээг ч өөрчлөх асуудал хөндөгдөнө гэсэн байр суурь илэрхийлдэг.
Түүнчлэн, "Антрэ Гоулд"-ын тодорхой хувийг "Рио Тинто" групп шууд бусаар эзэмшдэг юм.
Өдгөө ТУЗ дээр энэ асуудал хэрхэж буй талаар тодрууллаа.
ТУЗ-ийн ээлжит хуралдаан бүрд энэ сэдэв орж ирж байгаа аж. Харин Монголын Засгийн газрыг төлөөлдөг ТУЗ-ийн гурван гишүүн хойшлуулах хүсэлт гаргасаар байгаа юм байна.
Учир нь Засгийн газрын хувьд тус асуудалд яг ямар байр суурь илэрхийлэхээ эцэслэн тогтоогүй аж. 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа Оюу толгойн асуудал хариуцсан ЗГ-ын ажлын хэсэгт бүрэлдэхүүний өөрчлөлт ч ороод байгаа юм.
М.ТЭНГИС
"Антрэ Гоулд"-ын энэ асуудлаарх ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Солонгоогийн ярилцлагатай танилцаарай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.