Нийгэм мэдээУРЛАГ
Э.Амартүвшин алдарт "Бал Маскарад" дуурьд гоцолж байна

Монгол Улсын Ардын жүжигчин, дуурийн дуучин Э.Амартүвшин алдарт Сан Франциско хотын дуурийн театрт урилгаар хоёр дахь удаагаа дуулж байна.
Түүний хувьд энэ удаа Ж.Вердийн "Бал Маскарад" дуурийн Ренатод гоцолж байгаа бөгөөд энэ сарын 15-27-ны хооронд нийт таван удаа дуулах бөгөөд 27-нд сүүлийн тоглолт болох юм.
Э.Амартүвшин үндэсний болон олон улсын цөөнгүй тэмцээнд шагналт байр эзэлж байсны дунд П.И.Чайковскийн нэрэмжит дуурийн дуучдын уралдааны дэд байр, “Plаcido Domingo’s Operalia” олон улсын дуурийн дуучдын уралдааны гранпри буюу шилдэг дуурийн дуучин, “BBC” телевизээс хоёр жил тутамд зохион байгуулагддаг дуурийн дуучдын алдарт “Cardiff Singer of the World” тэмцээний үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртсэн байдаг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар ч улс төргүй тодорсон мундаг сайн дуучин шүү !