УЛС ТӨР

АБГББХ: 12 сая ам.долларын зээлээр 5000 айлын янданг буулгана

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар нийт хоёр асуудал хэлэлцлээ. Тухайлбал хуралдааны эхэнд Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг ГХ-ны сайд Д.Цогтбаатар танилцуулснаар  Монгол Улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орох хүсэлтээ 2009 онд илэрхийлж, 2011 онд хэлэлцээг эхлүүлэхийг Засгийн газрын хуралдаанаас холбогдох Засгийн газрын гишүүдэд даалгасан байна. Үүний дагуу Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийн гишүүн улсууд өөр хоорондоо хөнгөлөлттэй тарифаар солилцдог бараа бүтээгдэхүүнээс манай улсад үйлдвэрлэх боломжгүй болон өндөр өртөгтэй үйлдвэрлэгдэх 366 нэр төрлийн барааг сонгон авч, үндэсний хөнгөлөлтийн жагсаалтыг гарган, 2013 онд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дэмжжээ.

Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 64.7 хувь, экспортын 90, импортын 30 хувийг Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийн гишүүн орнууд эзэлдэг аж. Уг хэлэлцээрт нэгдэн орсноор гадаад худалдааны зэх зээлийг тэлэх таатай орчин бий болох бөгөөд манай экспортын бараа бүтээгдэхүүн БНХАУ, БНСУ-ын зах зээлд дунджаар 40 хувийн хөнгөлөлт эдлэх боломж бүрдэх юм байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжив.

Мөн хуралдаанаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэв. Хуулийн төсөл нь 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн нэмэлт санхүүжилтээр Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас 12 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах агуулгатай юм. Энэхүү зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 30 жил, үндсэн зээлийн төлбөрөөс таван жил чөлөөлөгдөх бөгөөд хүү нь 1.25 хувь байх юм. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Батболд “Хэрэгтэй бөгөөд ач холбогдолтой зээл байна. Зээлийн хэрэгжилтэд ямар хяналт тавьж байгаа вэ. Өмнө нь 15 сая ам.доллар, одоо 12 сая ам.доллар зээлэх юм байна. Үүний хэдэн хувь нь төсөлд тусгагдах талаар тайлбарлаж өгнө үү” гэв. Мөн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Дэд бүтцийн төв байгуулж, айлуудад халаагуур тарааж, 5000 айлын янданг буулгана гэж байна. Хаана, ямар айлын янданг цөөлж, айлуудад юу өгөх гэж байгаагаа тодорхой мэдээлнэ үү. Ингэхгүй бол үр дүнгүй зээл болох нь” гэдгийг хэлж байлаа. Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Нийслэлийн өмчит халаалтын зуухуудыг буулгана. Дэд бүтцийн төв, эрчим хүчний хэмнэлттэй халаалтын хэрэгслийг нэвтрүүлэх гэсэн олон ажил бий. Төслийн хүрээнд шаардагддаг ажлыг тогтсон журмын дагуу танилцуулж байгаа юм. Нэмэлт санхүүжилт шийдэгдээгүй учраас яг тэр байршил гэж шууд хэлж чадахгүй байна” гэлээ.

Хуралдааны төгсгөлд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь зээлийн хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжлээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 11, 2019 18:45

Zeelj hanadaggui m#luud shuu uursduu huvaaj ideh geed uhlee

Энхбат Ц
Энхбат Ц
12 сар 11, 2019 22:22
Reply to  Зочин

Зуслан гэж байхгүй юу гааг биз л�##�арууд

Холбоотой мэдээ

Back to top button