УЛС ТӨРУлс төрийн мэдээ
АБГББХ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын хэлэлцээрийг хэлэлцэнэ

Өнөөдөр /2025.03.26/ УИХ дахь гурван байнгын хороо хуралдаж байна.
УИХ дахь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/-ийг хэлэлцэнэ.
Тус хуралдаан 13.00 цагт эхлэхээр товложээ. Энэ долоо хоногийн даваа гарагт УИХ дахь МАН-ын бүлэг тус асуудлыг хэлэлцэж, 100 хувийн саналаар дэмжсэн билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.