СПОРТ

Маркус Хэммондс 41 оноо авсан ч баг нь хожигджээ

Өчигдөр Үндэсний лигийн хоёр тоглолт МҮЭСТ ордонд болсон билээ. Эхний тоглолт дэд хэсгийг тэргүүлэгч Хэнтий болон лигийн хамгийн залуу Улаанбаатар багуудын хооронд боллоо. Тоглолтын эхний үеийг Улаанбаатар багийн залуус 32-11-оор гайхалтай дуусгасан юм. Гэхдээ туршлага, ур чадвар жигдэрсэн Хэнтий ЭБЭГ багийн залуус хоёр болон гуравдугаар үед оноог гуравхан болгож ойртуулж улмаар шийдвэрлэх үед илүү тоглосноор 85-77 харьцаатай хожлоо. Тус тоглолтод Нарантуяагийн Шижирбат 35 оноо авч онцгой тоглолтоо гаргажээ. Ийнхүү Хэнтий ЭБЭГ баг улирлыг дөрөв дараалсан хожлоор эхлүүлж хүснэгтийг тэргүүлсээр байна

Ховд Шонхорууд хүснэгтийн дөрөвдүгээр байрт бичигдэж эхэллээ

Үндэсний лигийн тэргүүн хэсэгт адил  нэг хожилтой байсан Баянхонгор Мазаалай болон Ховд Шонхорууд багуудын хооронд Үндэсний лигийн ээлжит тоглолт  боллоо. Тоглолтын эхний оноог Баянхонгорын баг авсан ч тэрнээс хойш Ховд Шонхорууд онооны илүү явсаар  107-100 харьцаатай хожлоо.

Ийнхүү Ховд Шонхорууд улирлын хоёр дахь хожлоо авч хүснэгтийн 4-р байр руу дэвшсэн бол Баянхонгор Мазаалай баг нэг хожил дөрвөн хожигдолтой болжээ. Тус тоглолтод  Баянхонгор Мазаалай багийн лигеонер тоглогч Маркус Хэммондс 41 оноог авч өөрийнхөө кареерийн болон Үндэсний лигийн энэ улирлын хамгийн өндөр оноог аваад байна.  Харин хожил авсан Ховд багаас Б.Эрхэс болон Г.Цэнгүүнбаяр нар 20-с дээш оноо авчээ.

Эх сурвалж: МҮСБХ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button