СПОРТ

Эмэгтэй хүмүүжигчид шатрын ДАШТ-д түрүүллээ

Дэлхийн шатрын холбоо, АНУ-ын Чикаго хотын Шерифын холбооноос хамтран 4 дэх жилдээ зохион байгуулж буй Дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээн 2024 оны 10 дугаар сарын 08-11-ний өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тус тэмцээнд ШШГЕГ-ын 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигчдийн баг түрүүлж “Дэлхийн аварга” хэмээх алдарыг 3 жил дараалан хүртсэн бахдам амжилтын эзэд боллоо.

Дэлхийн 60 шахам улсын 150 гаруй тамирчид өрсөлдсөн тус тэмцээнд манай баг тамирчид хэсгийн шатанд Энэтхэгийн 1, 2 дугаар баг, Какакстан, Гүрж, Киргизстаны багийн хожиж хожигдолгүйгээр хэсгээ тэргүүлсэн бөгөөд 2 дугаар шатанд Латвийн багийг, хагас шигшээд Румыны багийг, аваргын төлөө Эльсалваторын хүчирхэг багийг буулган авсанаар түрүүлэх болзлоо хангалаа.

Шатрын спорт нь дэлхийн хамгийн өндөр түвшинд хөгжсөн оюуны спортын төрөл бөгөөд анхаарал төвлөрөл, сэтгэн бодох өндөр чадварыг тамирчинд олгохын зэрэгцээ сэтгэл зүй, бясалгалын эерэг нөлөөллийг үзүүлдэг билээ.

Тус тэмцээний бэлтгэл сургуулилт, зохион байгуулалтад Их мастер, дэд хурандаа Т.Батчимэг арга зүй, сэтгэл санаа, арга тактикын байнгын дэмжлэг үзүүлэн ажилласан бөгөөд Монголын Шатрын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Эрдэндорж тэргүүтэй шатрын зүтгэлтнүүд идэвхтэй хамтран ажиллалаа.

Цаашид шатрын спортын ач холбогдлыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, үр нөлөөг нийгэмшүүлэх ажилд нэвтрүүлэн ашиглах зорилгоор 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги “Шатар таны амьдралд” хөтөлбөрийг боловсруулан бүх нийтийн сургалт, тэмцээн, уралдаан зохион байгуулахаар ажиллаж эхлээд байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 11, 2024 16:36

Үгүй ээ манай хамаг сайн тоглогчид ухаантнууд нь "аавындаа" тух�##�чихсан юмуу хаашаа юм. Миний мэдэхээр сүүлийн гурав дөрвөн жил хүмүүжигч нар л дэлхийд нэг дүгээр байранд ороод байдаг. Ааин...

Зочин
Зочин
10 сар 12, 2024 08:02

Сайн байна. Баяр хүргэе

Ардынэлч
Ардынэлч
10 сар 12, 2024 15:54

Өршөөл үзүүлж суллаж нийгмийн амьдр�##�д оруулах хэрэгтэй.Ялаа гавьяагаар цайруулсан байна

Зочин????
Зочин????
10 сар 13, 2024 07:29

????????????????????????????????

Ззэт очин
Ззэт очин
10 сар 13, 2024 10:52

Ялыг нь чөлөөлж шатараар дагнан бэлдэж шигшээ баг байгуулах хэрэгтэй

Back to top button