ЭРҮҮЛ МЭНД

Хөхний хорт хавдраас сэргийлж, сардаа нэг удаа шалгаж байя

Жил бүрийн 10 дугаар сарыг олон улсад хөхний хорт хавдрыг таниулах, эрт илрүүлгийн мэдээлэл түгээх сар болгон өрнүүлдэг.

Дэлхий нийтэд хөхний хорт хавдраар найман эмэгтэй тутмын нэг нь оношлогддог гэж үздэг бол харин манай улсын хувьд жилд дунджаар 250-300 хүн энэхүү хавдраар оношлогддог. Үүний 80 хувь нь хожуу шатандаа илэрдэг ба энэ нь дан ганц эмэгтэй хүнд хамаарах өвчин биш юм.

Хөхний хорт хавдар нь 45-аас дээш насныханд түгээмэл тохиолддог байсан бол сүүлийн жилүүдэд насны хувьд 35-40 насныханд тохиолдох нь элбэг болж байна.

Хөхний хорт хавдрыг эрт илрүүлж, зөв оношилж чадвал эмчлэх, эдгэрэх бүрэн боломжтой. Харин хожуу шатанд илэрсэн тохиолдолд эмчлэгдэх боломж багасдаг гэдгийг мэргэжлийн байгууллагууд онцгойлон сэрэмжлүүлдэг.

Ийнхүү хөхний хорт хавдрын талаарх мэдээллийг хүргэж байна.

-Хөхний хавдар гэж юу вэ- 

Нэг болон хоёр хөхний эсүүдийн хэт үржлийг хөхний хавдар гэнэ. Монгол улсад 2021 оны байдлаар эмэгтэйчүүдийн хавдрын 4 дэх тэргүүлэх шалтгаан хөхний хорт хавдар байна. Хөхний хавдар нь ямар эсийн гаралтай гэдгээс хамааран олон төрөл байдаг. Сүүний булчирхай, цорго, толгой, өөх болон холбогч эд, цусны судаснаас гаралтай хавдрууд үүсэж болдог. Булчирхай болон цоргоны хавдрууд нь хамгийн түгээмэл байдаг. Ихэнх хөхний хавдрууд нь хоргүй байдаг бөгөөд хөхнөөс үсэрхийлдэггүй. Харин ямар ч төрлийн хавдар нь хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг учраас урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах шаардлагатай. Хөхний хавдрыг эрт үед нь оношилбол эмчилгээнд үр дүнтэй байдаг.  

-Хавдрын эрсдэлийг юу нэмэгдүүлдэг вэ- 

  • Эмэгтэй хүйс 
  • Нас нэмэгдэлт 
  • Удамшлын өгүүлэмж  

-Хөхний хавдрын эрсдэлээс хэрхэн сэргийлэх вэ-

  • Биеийн жинг хэвийн байлгах 
  • Дасгал хөдөлгөөн хийх 
  • Архины хэрэглээнээс татгалзах 
  • Дааврын эм удаан хугацаагаар хэрэглэхгүй байх 
  • Аль болох хүүхдээ хөхөөр хооллох 
  • Тамхи хэрэглэхгүй байх, дам тамхидалтад өртөхгүй байх 
  • Туяанд өртөхгүй байх 

-Хөхний хавдар ямар шинж тэмдгээр илэрдэг вэ-

Нийт эмэгтэйчүүдийн 1/3 нь хөхөө шалгадаггүй гэсэн судалгаа байдаг. Тийм учраас усанд орох бүртээ хөхөө шалгаж, дараах шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг шалгах хэрэгтэй.

  • Хөхний толгой болон тойрсон арьсны шинж чанар өөрчлөгдөх (хөхний толгой дотогш татагдах) 
  • Хөхнөөс цусархаг эсвэл хэвийн бус ялгадас гарах 
  • Хөх томрох, зузаарах 
  • Хөхний арьс өөрчлөгдөх (улайж, үрэвсэх) 
  • Хөхний арьс барзайж, нүхжилт үүсэх 
  • Хөх болон хөхний толгой хөндүүр, өвдөх 
  • Хөхний толгойны эргэн тойронд тууралт гарах, тавших 

-Хөхөө хэрхэн шалгах вэ-

  • Хөхний бүх хэсэг, суга, цээжний дээд хэсгийг эгэмний яс хүртлээ шалгах 
  • Хөх тань ямар хэлбэр, хэмжээтэй байсан ч тогтмол шалгах 
  • 3 хурууныхаа өндгөө ашиглан шалгах 
  • Арьсны өнгөц хэсгээс эхлээд хавирганы яс хүртэл өөр өөр даралтаар дарах 
  • Яаралгүй тайван үзэх 

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 14, 2024 16:19

ЗҮГЭЭРЭЭ ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ ЭНЭ ГОЁ ҮЗЭМТЭЙ МАНТУУГАА ЭРЧҮҮД БИДНЭЭРЭЭ САЙН ИЛҮҮЛЖ ТААЛУУЛЖ ОРОЛДУУЛЖ БАЙ ТЭГЭХЭД МӨӨМ ЯАХ Ч ҮГҮЙ ТОМ ХӨХ РҮҮ ЧИНЬ ШҮЛЭНГЭТЭЭД ХАРААД БАЙВАЛ ДУУДААД НЭГ САЙН БАРИУЛААД ГАНЦ ХОЁР ХӨХҮҮЛЧИХ НҮДНИЙ ХОР БҮҮ ОРУУЛ.ГОЁ Ш ҮҮ ТОМ ХӨХ ИЛЭХ ТААЛАХ МИНИЙ ХЭЛСНЭЭР ХИЙГЭЭРЭЙ ӨӨХӨН ЦАГААН ӨВЧҮҮН ДЭЭРХ ӨНДГӨН ЦАГААН МӨӨМ МАНДАН БАДРАГ.

Back to top button