Нийгэм ярилцлага

Х.Оюунчимэг: Хөхний хорт хавдраа эрт илрүүлгийн ачаар мэдэж, хурдан даван тууллаа

“Хөхний хорт хавдартай гэдгээ мэдээд ганцхан л өдөр уйлсан” гэж ярих энэ зоригтой эмэгтэйг Х.Оюунчимэг гэдэг. Тэрбээр Улаанбаатар төмөр замын Замын-Үүдийн техник үйлчилгээний хэлтэст ажилладаг нэгэн билээ. Харамсалтай нь энэ оны дөрөвдүгээр сард энэ хүндхэн мэдээг сонсжээ. Гэсэн ч түүний хувьд Nura төвийн үзлэг, шинжилгээнд орж хорт хавдрын нэгдүгээр шатанд явж буйгаа мэдсэнээр хурдан арга хэмжээ авч, хүндхэн өвчнөөсөө ангижирч чадсан аж. Хөхний хорт хавдрыг ялан дийлэхэд дасгал хөдөлгөөн хийх, сэтгэлзүйгээ сайхан байлгах, хооллолтоо анхаарах зэрэг нь маш их итгэл, амьдрах урам зориг өгсөн талаарх сэтгэгдлээ бидэнтэй хуваалцлаа.

-Ямар ч хүн өөрийгөө хорт хавдраар өвчилнө гэж боддоггүй байх. Таны хувьд анх хорт хавдартай хэрхэн нүүр тулж байв?

-Хамгийн анх би нөхөртэйгөө Nura гэдэг төвийг 32 үзүүлэлттэй бүтэн биеийн шинжилгээг хийж, маш хурдан хариу нь гардаг гэдгийг нийгмийн сүлжээнээс гарсан гэдгийг мэдээд ярилцаж байгаад нэг нь орохоор шийдээд өнгөрсөн дөрөвдүгээр сард тус төвд цаг захиалаад маргааш нь шууд шинжилгээгээ өгч байлаа.

Бид чинь өмнө нь оочир дараалал ихтэй, маш давчуу цагийн хуваарьтай улсынхаа эмнэлэгт үзүүлээд л явдаг байлаа шүү дээ. Гэтэл “Nura” төвийн хаалгаар ороход л маш цэвэрхэн бас дулаахан орчин биднийг угтсан л даа. Их гайхмаар сайхан. Миний үзүүлсэн төв маань хамгийн сүүлд шинжилгээний хариуг монгол хэлээр тайлбарласан улаан дэвтэр өгдөг нь бас их ойлгомжтой, амар санагдаж байсан.  

Ингээд Nura төвийн Болормаа эмч миний шинжилгээний хариуг тайлбарлаж өгөхдөө “Таны зүүн хөхний тэнд нэг юм байна. Та мэргэшсэн эмчид яаралтай үзүүлэх хэрэгтэй” гэсэн л дээ. Энэ хариуг сонсуутаа шууд л хөхний хорт хавдрын 1-р шатанд явж буйгаа мэдсэн байдаг юм.  

Хүнд мэдээж хамгийн түрүүнд хорт хавдартай гэдгээ мэдэх төдийд л “одоо ингээд үхэх юм байх даа” гэсэн муухай бодол төрдөг шүү дээ. Ганц, хоёр хоног хэцүү байсан нь үнэн. Гэхдээ үзүүлсэн эмч нар маань “Та үнэхээр сайн байна. Дөнгөж хавдар үүсээд явж байхад нь мэдсэн байна. Үнэхээр азтай байлаа” гэдэг үгийг сонсоод л итгэл төрсөн дөө.  

Цаашлаад хорт хавдар гэдэг өвчин эхний хэдэн шатандаа огт зовуурь өгч, шинж тэмдэг илэрдэггүй юм билээ. Тийм болохоор хамгийн гол зүйл бол эрт илрүүлгийн соёлыг дагаж жилдээ нэг удаа үзлэг шинжилгээнд хамрагдах нь өөртөө оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт юм байна гэдгийг мэдэрсэн дээ.

-Таны биеийн байдал одоо хэр байна. Хорт хавдраа авхуулаад туяаны эмчилгээ хийлгэж байгаа юм байна лээ?

-Тийм ээ. Эгч нь хагалгаандаа өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр орсон. Миний зүүн талын хөхний хавдрын хэмжээ нээх их томроогүй байсан болохоор тийм хүнд хагалгаа биш байсан. Ингээд хагалгаандаа орсны дараагаар долоо хоног эмнэлгээр явж байгаад шууд л ажилдаа орсон. Маш хурдан биеийн байдал сайжирсан л даа. Мэдээж эрт илрүүлгээр мэдчихсэн болохоор энэ л миний амьдралын хамгийн зөв, том алхам байсан байжээ л гэж бодсон.

-Хэрвээ урт насалж, удаан жаргахыг хүсэх юм бол эрт илрүүлэгт орж бай гэж ойр тойрнынхоо бүх хүмүүст хэлж байгаа-

-Өмнө нь таны гэр бүл болон ойр дотны хүмүүс хорт хавдраар өвчилж байв уу?

-Байгаа. Миний ээж, эгч хоёр хорт хавдрынхаа сүүлийн шатанд орсон хойно оо мэдэж байсан л даа. Харамсалтай нь ямар ч найдваргүй үед нь мэдсэн болохоор бурхны оронд одсон. Үүний талаар ярих гэхээр эгч нь уйлчих гээд байдаг юм. Хэрвээ тэр үед эрт илрүүлэг гэдэг зүйл байдаг байсан бол одоо амьд сэрүүн үр хүүхэдтэй инээлдээд л сууж байх байсан даа гэж их боддог. Өнгөрсөнд гашуун түүхтэй байсан болохоор хүн өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч шинжилгээнд орж байгаасай.

Залуус гэлтгүй бүх насны хүмүүс заавал өвдөж байж эмнэлгээр яваад байдаг. Гэтэл яг үнэндээ өөрийгөө ядаж нэг удаа бүтэн биеийн шинжилгээнд хамруулаад явах юм бол өнөөдөр бид хорт хавдраараа тэргүүлж, зовж шаналахгүй шүү дээ.

-Хорт хавдартайгаа мэдсэнээс хойш биедээ илүү их хайртай болсон байх. Ойр тойрныхондоо сайн нөлөө үзүүлж байгаа гэж сонссон?

-Өөртөө их хайртай болсон. Хайртай болох гэхээр бие болон сэтгэлийн хувьд эрүүл байхаас гадна хүссэн зүйлээ хийж амьдарна л гэсэн үг. Үүнээс гадна үр хүүхэд, ах дүүс бүгдэд нь “биеэ маш сайн бодохгүй бол ийм л айхтар зүйл болдог. Тийм болохоор хамгийн нэгдүгээр эрүүл мэнд. Эрт илрүүлэгт байнга хамрагдаж байгаарай” гэж байнга л хэлдэг болсон доо. Эрүүл байхад бүх зүйл болдог шүү дээ.

Одоо бол би ажлаа хийгээд хажуугаар нь эмчилгээгээ хийлгээд явж байна. Амьдрал сайхан тогтуун байна. Мөн эдийн засгийн асар их хэмнэлт хийж чадлаа. Тийм болохоор бүхий л хүмүүст хандаж хэлэхэд эрт илрүүлэгт орж хавдартай эсэхээ хурдан мэдсэнээр эдгэр юм байна шүү.

-Ярилцсанд баярлалаа


Дэлхий нийтэд хөхний хорт хавдраар найман эмэгтэй тутмын нэг нь оношлогддог гэж үздэг бол харин манай улсын хувьд жилд дунджаар 250-300 хүн энэхүү хавдраар оношлогддог. Үүний 80 хувь нь хожуу шатандаа илэрдэг ба энэ нь дан ганц эмэгтэй хүнд хамаарах өвчин биш юм. Хөхний хорт хавдрыг эрт илрүүлж, зөв оношилж чадвал эмчлэх, эдгэрэх бүрэн боломжтой юм. Ингээд та бүхэнд хөхний хорт хавдрын талаарх мэдээ мэдээллийн статистик мэдээллийг нэмэлтээр хүргэж байна.

2023 онд бүртгэгдсэн нийт хорт хавдрын 34.6 хувь нь эрт үе шатандаа, 65.4% нь хожуу үе шатандаа оношлогджээ

2023 оны хорт хавдрын тайлангаар 7,244 хорт хавдрын шинэ өвчлөл оношлогдсоны 3,745 эрэгтэй, 3,499 эмэгтэй байна.

Элэгний хорт хавдраар 2,373 тохиолдол шинээр оношлогдсоны 56.4 хувь нь эрэгтэй, 43.6 хувь нь эмэгтэйчүүд байгаа ба нийт хорт хавдрын 32.8 хувийг эзэлж байна.

Хорт хавдар оношлогдох үеийн TNM үе шатаар: Олон улсад цусны, булчирхай, тархины хорт хавдраас бусад байрлалын хорт хавдрыг TNM ангиллыг баримтлан үе шатыг тогтоодог. TNM ангиллын дагуу 1, 2-р үе шатыг эрт үеийн хорт хавдар, 3 ба 4 дүгээр үе шатыг хожуу үеийн хавдар гэж тооцсон.

2023 онд бүртгэгдсэн нийт хорт хавдрын 34.6% нь эрт үе шатандаа, 65.4% нь хожуу үе шатандаа оношлогджээ. Оношлогдсон хорт хавдруудаас уушги гуурсан хоолой (89.4%), нойр булчирхай (85%), улаан хоолойн (74.2%) ихэвчлэн хожуу үе шатандаа оношлогдож байгаа бол бөөр (67.5%), хөх (66%), умайн хүзүүний (52.9%) хорт хавдрууд харьцангуй эрт үе шатандаа оношлогдсон байна.


Nura төвд 11,232 үйлчлүүлэгч шинжилгээнд хамрагдсанаас 106 тохиолдолд хэвийн бус өөрчлөлт илэрчээ

FUJIFILM Корпорацын хиймэл оюунд суурилсан NURA эрт илрүүлэг, багц шинжилгээний төв нь зонхилон тохиолдох хавдрын эрсдэл, амьдралын хэв маягаас үүдэлтэй өвчнийг 32 үзүүлэлттэй багц шинжилгээгээр эрт үед нь илрүүлдэг. NURA төв нь нээлтээ хийснээс хойш 20,000 гаруй үйлчлүүлэгчдийг хүлээн аваад байгаа билээ.

NURA төвийн LUNIT хиймэл оюун ухааны тооцоололд суурилсан хөхний рентген зураг буюу маммографийн шинжилгээнд нийт 11,232 үйлчлүүлэгч шинжилгээнд хамрагдсанаас 106 тохиолдолд хэвийн бус өөрчлөлт илэрсэн байна.

LUNIT хиймэл оюун ухаанд суурилсан FUJIFILM AMULET INNOVALITY маммографийн аппаратын онцлог нь ТОМОСИНТЕЗ юм. Хөхний эгц 2, хажуу 2 зүслэгээр зургийг тус тус авч нэмэлтээр маш түргэн хугацаанд нарийн зүслэг давхар хийдэг. Ингэснээр хөхний эдтэй давхцаж харагдах, андуурагдах магадлалтай жижиг өөрчлөлтүүдийг нарийн зүслэгээр нягтлан, нарийвчлалтайгаар 150-400 зураг боловсруулан гаргадаг.

NURA төвд ашиглаж буй аппарат нь хөхний хэмжээ болон эдийн нягтралыг автоматаар үнэлж, хэр хэмжээтэй рентген туяаг өгөхийг тооцоолон бодох чадвартай. Түүнчлэн LUNIT хиймэл оюун ухаан хөхний хавдрыг эрт үед нь илрүүлэх 96 хувийн магадлалтай гэдгээрээ онцлог юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 1, 2024 15:50

Энэ гинжилгээ олон улсад хүчинтэй супер шүү

Зочин
Зочин
11 сар 1, 2024 15:51

Нурад амжилт, оочер дугаар их юм байна лээ

Зочин
Зочин
11 сар 2, 2024 01:08

Яахав эрт элрүүлж байгаан сайша�##�тай одоо монголдоо эмчлээд явчуул бүүр гоё шүү даанч тоног төхөөрөмж нь байхгүй

Холбоотой мэдээ

Back to top button