СПОРТ

А.Базаргүр "SG Apes" багаас гарах хүсэлтээ өгчээ

30 дахь удаагийн Сагсан бөмбөгийн дээд лиг эхлээд хэд хэдэн тоглолтын ард гараад байна. Шинэ улирал эхэлсний дараа "SG Apes" багийн тоглогч А.Базаргүр багаасаа гарах хүсэлтээ өгчээ.

Энэ талаар "SG Apes" багийн эзэн О.Мөнхжин дараах хариултыг өглөө. Тэрбээр,

"Гэрээг цуцлах үгүйг манай APES багийн удирдлага шийднэ. Цуцлахгүй байж бас болно. Хэнийг гаргах гаргахгүйгээ бэлтгэлийн байдлаа хараад дасгалжуулагчид шийднэ. Ирье гээд ирдэг. Явъя гээд явдаг мэргэжлийн спорт хаана ч байхгүй. Авах гээд чичрээд байгаа "Бодонс" баг нь манай удирдлагатай л ярь" гэлээ.

"SG Apes" баг нь энэ улиралд “Шунхлай” групптэй хамтын ажиллагаа эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн жилийн бүрэлдэхүүнээсээ М.Өлзий-Орших, Б.Тулай, Ц.Санчир, Н.Ганбаатар, Т.Мэндбаяр, С.Эрдэнэдалай, Б.Билгүүн гэсэн тоглогчдыг хадгалж үлджээ. Харин Э.Мөнхбаяр, Г.Цэлмэг, А.Базаргүр гэсэн лигийн шилдэг тоглогчдыг эгнээндээ нэгтгэсэн байна. Тэгвэл импорт тоглогч буюу легионер тоглогчоор АНУ-ын иргэн, 2024 оны Индонезийн IBL лигийн шилдэг 5 тоглогчдын нэг, төвийн байрлалд тоглодог Stephen Hurt, Гуамын шигшээ багийн тамирчин Earnest Ross гэсэн хоёр шилдэг тоглогч “SG Apes” багт хүчин зүтгэхээр болсон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button