Эдийн засгийн мэдээ

Алтны ханш түүхэн дээд түвшиндээ хүрээд байна

Энэ оны эхэнд алтны ханш грамм нь 221 мянга 954 төгрөгтэй байсан бол оны эхний хагаст 256 мянгад хүрээд байсан билээ.

Өнөөдрийн байдлаар алтны ханш Монголбанкны нэрлэснээр 295 мянга 727 төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 26 хувиар нэмэгдсэн дүн юм. Олон улсад мөн алтны ханш тогтмол өссөөр байгаа билээ. Оны эхний хагаст гэхэд унци алт 2265.53 ам.доллар байсан бөгөөд өнөөдрийн байдлаар 2723 ам.долларт хүрсэн нь түүхэн дээд түвшиндээ хүрээд байна. Өнгөрсөн оны сүүлээр дэлхийн зах зээл дээр алтны ханш 1978 ам.долларын ханштай байсан бол 2024 оныг ханшийн уналттай эхэлж, оны дунд үед 2428 ам.долларыг даваад байсан юм.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
УТСАН
УТСАН
10 сар 21, 2024 13:09

АХ ЭГЧ НАРАА АЛТАН БӨГЖ ЭЭМЭГ ЗҮҮЛТЭЭ ЗАРЧИЙ ЭНЭ ҮНЭЭР НЬ МОНГОЛ БАНК АВАХ БОЛОВ УУ? ГЭЖ АСУУЯА ЗАРААД ӨГСӨН ХҮНД НЬ ШАГНАЛ ӨГНӨӨ

Холбоотой мэдээ

Back to top button