УРЛАГ

“REVOLVER” оны шилдэг 10 клипийн нэгээр “The Hu” хамтлагийн клипийг нэрлэжээ

Хойд Америкийн хард-рок урсгалын “Revolver” сэтгүүл 2019 оны шилдэг 10 клипийг нэрлэсэн байна. Шилдэг арвын тоонд орсон Chelsea Wolfe, Belzebubs, Rammstein, Ghostemane зэрэг хамтлаг дуучдын эгнээнд Монголын “The Hu” хамтлаг нэрлэгдэж, "Great Chinggis Khaan” дууг нь онцолжээ.

Уг сэтгүүлд ”Great Chinggis Khaan”   дуу нь Монголын эзэнт гүрнийг үүсгэн байгуулагч Чингис хааны тухай өгүүлэх бөгөөд клипний зураг авалтыг их хааны төрсөн нутаг Бурхан халдунд авсан байна. Хамтлагийнхан -30 хэмийн хүйтэнд зураг авалтад орсон ч дайчин байдлаа алдаагүй” хэмээн бичжээ.

ШИЛДЭГ 10 КЛИПИЙН ЖАГСААЛТЫГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button