ТЦА: "Eco bike" дугуй түрээсийн үйлчилгээг зогсоох шаардлага хүргүүлсэн
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулахаар "JET" скүүтер 2022 оноос эхлэн түрээсийн үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн. Харин өнгөрсөн хавраас "Тапатрип" групп түрээсийн скүүтэр, унадаг дугуйг оруулж ирээд байгаа. Мөн өнгөрсөн зургаадугаар сараас эхлэн “ECO BIKE” цахилгаан дугуйн түрээсийн үйлчилгээ шинээр нэвтэрсэн. Улмаар иргэд өөрт ойр байрлах цэгээс түрээсийн дугуй болон скүүтрийг аппликейшны тусламжтайгаар өдөр тутмын амьдралдаа хэрэглэж буй.
Харин хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан түрээсийн скүүтер болон дугуйн үйлчилгээнүүд улирлын шалтгаанаас болж ирэх арваннэгдүгээр сараас үйл ажиллагаагаа түр зогсоодог.
Гэхдээ өнгөрсөн амралтын өдөр орсон цасны улмаас Улаанбаатар хотын зам талбай халтиргаа, гулгаа ихтэй болсноор автомашины осол нэмэгдэж, хоёр дугуйт тээврийн хэрэгсэл зорчиход эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн.
Улмаар скүүтер, дугуй түрээсийн зарим үйлчилгээ үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа юм. Харин эл өдрүүдэд цахилгаан дугуй түрээсийн “ECO BIKE” үйлчилгээгээ хэвийн үргэлжлүүлж, “Хэрэглэгч та цас орсон халтиргаа гулгаа ихтэй үед хурдаа тохируулан анхаарал болгоомжтой зорчоорой” гэх уриалгыг гаргажээ.
Хэдийгээр түгжрэлийг бууруулж, цаг хэмнэхэд дээрх үйлчилгээ тустай ч халтиргаа, гулгаатай энэ үед эсрэгээрээ замын хөдөлгөөнд оролцож буй автомашин болон явган зорчигчдод эрсдэл учруулж байна хэмээн олон нийт “ECO BIKE” цахилгаан дугуй түрээсийн үйлчилгээг шүүмжилж байна.
Иймд бид Тээврийн цагдаагийн албанаас дугуй түрээсийн үйлчилгээг цаг агаарын байдлаас хамаарч түр зогсоох зохицуулалт байдаг эсэхийг тодруулахад, “Хоёр дугуйт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бид хэдийнээ зогсоосон. Үйлчилгээгээ хэвийн үргэлжлүүлж буй “ECO BIKE” цахилгаан дугуй түрээсийн газарт үйл ажиллагаагаа зогсоох шаардлага хүргүүлсэн. Гэвч хараахан зогсоогоогүй байна” гэх мэдээллийг өглөө.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Iim uilcjilgee baihiig uguisgehgui. Gevch manaid yamar negen shine yum nevtruulehdee tal burees ni ij buren zohitsuulaltiig ogt hiij chadahgui yum. Tuhailbal edgeer dugui scooter eco bikiig yamar neg margaan garahad zohitsuulah durem juram baidag eseh ni todorhoigui zorchuulah zam ni baihgui baihad oruulj ireed b . Tiim uchraas dugui scootertei humuus yavgan hunii zamaar zorchij huuhed nastanguudiig morgoj gemteeh zorchil bainga garch yavgan humuus dugui scooter haanaas garaad ireh bol morgochihvii gej bainga aidastai zorchij baina. Huniig edgeer ni morgoj gemteed zugataad yavchihval yamar hariutslaga huleelgedgiin buu med. Hotiin darga ene talaar dorvitoi arga hemjee avaasai gej husej baina
Ирэх жилээс бүр мөсөн хоргилож зогсоох шаардлагатай бн!!!