СПОРТ
Б.Энэбиш дэлхийн аварга болохдоо техниктэй бөхийн шагнал хүртжээ

Казах курес бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Казахстан улсын Актобе хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдсан “Женко” клуб, “Эрч” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Энэбиш түрүүлж, дэлхийн аварга болов.
Тэрбээр тэмцээний техниктэй бөхийн шагнал хүртэж, давхар цохилт хийжээ.

Мөн эрэгтэйчүүдийн 55 кг-д “Эрч” спорт хорооны бөх Д.Бөхчулуун мөнгө, 90 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Э.Түмэннасан хүрэл медаль авлаа.









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.