Байдены захиргаа жирэмснээс хамгаалах эмийг үнэгүй болгохыг санаачилжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены захиргаа жирэмснээс хамгаалах эмийг ямар нэгэн үнэ төлбөргүй эмэгтэйчүүдэд олгодог болгохыг санаачилсан талаар Цагаан ордон даваа гарагт /204.10.21/ мэдэгдсэн байна. Үүнийг АНУ-ын Эрүүл мэнд, хүний үйлчилгээний алба, хөдөлмөр болон төрийн сан санаачилсан юм. Хэрвээ тэрхүү хуулийг эцэслэн баталбал 2025 онд хэрэгжиж эхэлнэ.
Энэхүү санаачилгын дор “Affordable Care Act”-д хамрагддаг үйлчлүүлэгчид хэрэглэх жирэмснээс хамгаалах эмийн зардлыг хувийн эрүүл мэндийн даатгалууд гаргах юм. Цагаан ордны Жендерийн бодлогын зөвлөлийн захирал Женнифер Клейн “Энэхүү хуулийг баталснаар хувийн эрүүл мэндийн даатгалтай нөхөн үржихүйн насны 52 сая эмэгтэй жирэмснээс хамгаалах эм даатгалаар авна” гэжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ “Ингэснээр эмэгтэйчүүд анхны удаа жоргүй олгодог жирэмснээс хамгаалах эмийг ямар ч нэмэлт зардалгүй авах боломжтой болно” хэмээсэн юм.
Одоогийн байдлаар “Perrigo Co’s” компанийн Opill жирэмснээс хамгаалах эмийг л АНУ-д жоргүй олгодог. Гэхдээ бэлгэвч, 72 цагийн эм, спермицид бэлдмэлүүд гэх мэт жирэмснээс хамгаалах бусад хэрэгслийг багтаах аж.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.