Эдийн засгийн мэдээ

Reuters: Энэтхэг улс Оросоор дамжуулан Монголын коксжих нүүрсийг авах арга зам эрэлхийлж байна

Монгол Улс коксжих нүүрсний зах зээлд экспортоор Австралийн араас бичигддэг билээ. Уг талбарын гол хэрэглэгч болох БНХАУ-руу нийт экспортын хэмжээгээр манай улс нэгдүгээрт бичигдэж байна. Олон улс Ройтерс агентлагийн сайтад өнөөдөр Монголын коксжих нүүрсний зах зээлийн талаар дараах мэдээллийг оруулсныг бид орчуулан хүргэж байна.

Энэтхэг улсын зүгээс Монголын коксжих нүүрсийг Оросоор дамжуулан импортлох арга замыг хайж байгаа талаар тус улсын засгийн газрын гишүүн ярьсан байна.

Шинэ Дели зөвхөн Хятадаас коксжих нүүрс импортлоход найдахаас илүүтэй өөр арга замыг эрэлхийлж эхэлжээ. Гангийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Энэтхэгийн үйлдвэрүүд өнгөрсөн жил Австралийн коксжих нүүрсний нийлүүлэлтийн тогтворгүй байдлыг сайжруулах дээр ажилласан билээ. Уг асуудлыг шийдвэрлэх, импортын эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр Монгол Улс руу холбогдох албаны төлөөлөгчдийг томилжээ.

Бидэнд мэдээлэл өгсөн албаны эх сурвалжийн хэлснээр “Хятадаар дамжсан стратегийн хэд хэдэн асуудал бий бөгөөд Оросоор дамжих нь одоогийн тээвэрлэлтээс илүү урт замыг туулж ирнэ” хэмээсэн юм. Энэтхэгийн гангийн салбарын сайд Ройтерс агентлагийн тодруулга имэйлд албан байдлаар хариу өгсөнгүй.

Шууд тээврийн арга зам хумигдмал төдийгүй импортлох процесс урт хэдий ч Энэтхэгийн гангийн компаниуд Монголын коксжих нүүрсийг Оросоор дамжуулан худалдан авах арга замыг бодож үзэх талаар нэр бүхий сайд ярьсан байна. Уг асуудал одоогоор албан ёсны яриа хэлэлцээ болж эхлээгүй байгаа аж.

Энэтхэгийн гангийн компаниуд жилд 70 сая тонн коксжих нүүрс хэрэглэдэг бөгөөд 85 хувийг нь импортлодог. Энэтхэг улсын жилийн хэрэглээний коксжих нүүрсний импортын 50-иас дээш хувийг Австралиас нийлүүлдэг. Мөн нэмэлтээр Орос болон Америк, зарим улсуудаас үлдсэн хэрэглээгээ импортлодог байна. Энэтхэг улс нь санхүүгийн жилийн эхний хагаст буюу 4 сарын байдлаар гэхэд 29.4 сая тонн коксжих нүүрс импортлосон нь өмнөх оны мөн үеийнхээс 2 хувийн өсөлттэй дүн юм.

Эх сурвалж: Reuters

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 22, 2024 19:36

Хүн төмөр хоёр төр барьдаг төмрийг хүлэрт нүүрс хайлуулдаг

инженер
инженер
10 сар 22, 2024 19:45

Гүэ ер нь ийм их сайн чагарын коксждог нүүрстэй, бас төмриын хүдэртэй улс өөртөө ган хайлуулах үйлдвэртэй болбол харин в�##�ютын орлого огцом өсөх юм биш үү.

Зочин
Зочин
10 сар 22, 2024 20:00

Ингээд л орос, энэтхэгтэйгээ муудаж болохгүй байгаа юм даа хө

Зочин
Зочин
10 сар 23, 2024 00:13

ХБАТТУЛГА СААД ХИЙЖ ЭЛС ЦООЛЖ ТАНК ЯРИАГҮЙ ОРОСЫН ГАР ХӨЛ БОЛООГҮЙ БОЛ НАРИЙН ЦАРИГ 20 ЖИЛИЙН ӨМНӨ ТАВИГДААД ХЯТАДАД ОДООГИЙНХООС 100 ДАХИН ИХ ХУРДАН НҮҮРСЭЭ ЗАРАХ БОЛОМЖОО АЛДСАН . МАШ ХАРАМСАЛТАЙ!!! ҮНДЭСНИЙ ГАМШИГ БОЛСОН АСУУДАЛ ҮНЭХЭЭР!!!! ХБАТТУЛГА ОРОСОД ЭСВЭЛ БӨЛДӨГДҮҮЛСЭН ЮМ БОЛОВУУ ? ГАЙХМААР ТОЛГОЙ НЬ ӨТСӨН ЮМ БОЛОВУУ ЭНЭ ХҮНИЙГ УЛС ТӨРД ОЙРТОХООР Л МОНГОЛД ГАМШИГ БОЛДОГ МАШ ОЛОН ТОХИОЛДОЛ БАЙДАГ СПИРТ , ХҮН АМИНИЙ ХЭРЭГ, МАХ ИМПЕКС ҮЙЛДВЭР, БАЯНГОЛ ЗОЧИД БУУДАЛ ГАЗРЫН МАРГААН МЭТ ГАРАХГҮЙ ГАЙ БАЙХГҮЙ БАТЛАГАТАЙ ГАЗАР БААСТАЙ ГЭЖ ШИВНЭДЭГ ГЭСЭН . БИ ИТГЭЖ САНАЛ ӨГЖ БАЙСАНДАА ХАРАМСАДАГ ЗҮГЭЭР ЭНЭ ХҮН МОНГОЛД МАШ ХАЛТАЙ ХҮНШИГ САНАГДАЖ БН.

Холбоотой мэдээ

Back to top button