Сошиал трэнд

О.Баасанхүү: Л.Оюун-Эрдэнэ АТГ-ын дарга өөрт нь хэр үнэнчийг шалгах алтан боломж

2019 оны улсын баяр наадамд түрүүлж, Улсын аварга цол хүртсэн Э.Оюунболд, улсын начин цолоо баталсан Д.Цэрэнтогтох нараас допинг илэрсэн гэдгийг Баяр наадмыг зохион байгуулах хорооноос албан ёсоор зарлаад буй.

Гэвч тэд уг шийдвэрийг үл зөвшөөрөн Авлигатай тэмцэх газарт хандаж, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороог шүүхэд өгсөн. Үүний дагуу АТГ-аас Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны удирдлага, зарим албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Үүний сацуу 2009-2019 онд улсын наадамд шөвгөрсөн 109 (давхацсан тоогоор 192) бөхийн допингийн шинжилгээг дахин нягталж байгаа билээ. Тэдний шинжилгээний хариуг Дэлхийн допингийн эсрэг төвийн БНСУ дахь итгэмжлэгдсэн лабораторид хадгалж буй сорьцуудтай харьцуулан, тулгахаар болсон юм. Энэ ажил одоо ид үргэлжилж байгаа.

Уг хэргийн талаар эрх мэдэлтэн, төрийн өндөр албан тушаалтнууд байр сууриа илэрхийлж, ажигласаар буйгаа илэрхийлж байгаагийн нэг нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү юм.

Тэрээр энэ тухай өөрийн цахим хуудаснаа бичихдээ “Оюунболд манай залуустай их ойрхон байдаг. Допингийн асуудал АТГ-д байгаа. Тэд өөрийнх нь солиогүй ч өөр бөхийн шээс сольдгийг ах Данзан мэдэж байгаа. Дээр нь Оюун-Эрдэнэ АТГ-ын дарга өөрт нь хэр үнэнчийг шалгах алтан боломж. Амьд гарах нэг л арга байна. Оюунболдын шээсийг асгаж болохгүй” хэмээжээ.

Өдгөө АТГ-ын даргаар ажиллаж буй Зандраагийн Дашдаваа нь эрхзүйч мэргэжилтэй, Хэнтий аймгийн харьяат. Түүнийг Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн гэсэн бор шувуу ч нисдэг. 1995 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч мэргэжлээр ажлын гараагаа эхэлсэн түүнийг Хэнтийгээс сонгогдсон гишүүний даалгавраар Э.Оюунболдын “хэрэгт” нөлөө үзүүлнэ гэж үзэх үндэслэл бий бололтой.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Баасанхүүд оролцохгүй юм гэж байдаг болов уу.

МОНГОЛ ХҮН
МОНГОЛ ХҮН
Reply to  Иргэн

МОНГОЛДОО ХЭРЭГТЭЙ ГАНЦ Ч БОЛОВ ДОРВИТОЙ АСУУДАЛ БАРЬЖ АВЧ ХУУЛЬ САНААЧЛАН БАТЛУУЛАХААР ЗҮТГЭХ СЭТГЭЛГҮЙ БАС ЧАДВАРГҮЙ ХҮН БОЛОЛТОЙ.

Зочин
Зочин

Ерөөсөө нутаг усгүй монголын харъяат биш хүнийг даргаар тавихгүй бол бүгд ах, дүү, хамаатан ,нутаг нуга болоод хүнийг ч ажил хийлгэхгүй хардаж шалчигнаад байх юм.яршиг нэг хужаагаар л дарга хийлгэ

МОНГОЛ ХҮН
МОНГОЛ ХҮН
Reply to  Зочин

????????????????. Гоё егөөдөл

Зочиг
Зочиг

Баасанхүү ч нэг сэжүүр олсон бх . Хэнтийчүүд булхайцаж бгаа бх . Оюунболд нь яавч хэвийн биш , хамаг бие нь нэл шарх тгд бас барилдаж бхдаа дусал хийлгээд бсан гэх....

Холбоотой мэдээ

Back to top button