Эдийн засгийн мэдээ
Алтны үнэ түүхэн дээд түвшиндээ хүрлээ

Өнгөрсөн долоо хоногт алтны үнэ унц нь 2710 ам.доллар даваад байсан билээ. Энэ долоо хоногт алтны үнэ унц нь 2752 ам.долларт хүрсэн нь түүхэн дээд хэмжээндээ хүрээд буй нь юм.
2023 оны төгсгөлд алтны ханш уналттай буюу 2000 ам.доллараас бууж байсан бол энэ онд эрчимтэй өсөж байгаа нь АНУ-ын эдийн засгийн өсөлт удааширч буйтай холбоотой хэмээн шинжээчид онцолжээ.
Оны эхний улиралын төгсгөлд алтны үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрч байсан нь унц алт 2263 ам.доллар байсан юм.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.