Улс төрийн мэдээ

Аймгууд: Өмнөговь аймаг 60, Нийслэл 60, Говьсүмбэр 8 тэрбумыг зарцуулна

Монгол Улсын төсвөөс 2025 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчийн зарцуулах зардлыг хэмжээг гаргасан. Үүнээс орон нутагт хэчнээн төгрөг хуваарилсныг хүргэе.

Ирэх онд Өмнөговь аймагт 60 тэрбум 770 сая, Нийслэл 60 тэрбум 333 сая төгрөг, Дорноговь 55 тэрбум 686 сая төгрөг буюу хамгийн өндөр төсөв тавьсан бол Архангай, Баян-Өлгий аймгуудад 14 тэрбум төгрөг, Булган аймагт 15 тэрбум 258 сая төгрөг, Говьсүмбэр аймаг 8 тэрбум 374 сая төгрөг буюу хамгийн бага төсвийг тавьжээ.

Харин аймгуудад хуваарилсан нийт дүн 599 тэрбум 54 сая төгрөг болж байна. Энэ нь Төрийн гурван өндөрлөг болон шадар сайдуудад хуваарилсан төсвөөс 100-200 тэрбумаар баг байна.

Д.ЖАРГАЛМАА


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button