Н.Баяртсайхан интерполоор эрэн сурвалжлагдаж байхдаа Монголд өөрөө ирж, АТГ саатуулжээ

Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг өчигдөр /2024.10.24/ 18.00 цагийн үед АТГ-аас саатуулж, 461-р хорих ангид хүргээд байна.
Бидэнд олдсон мэдээллээр, шалгагдаж байх явцдаа мэдүүлэг өгөхгүй хил даваад байсан гэгдэж байна. Улмаар түүнийг интерполоор эрэн сурвалжилж, гаднаас авч ирэх “Шувуу” ажиллагаанд ч нэр нь бүртгэгдсэн аж. Гадаадад байж байгаад саяхан хилээр өөрөө орж ирсэн бөгөөд хуулийнханд ийн саатуулагджээ.
Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.3 дахь хэсэг “Улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон" гэх заалтаар шалгаж байгаа гэгдэж буй юм.
Эргэн сануулахад, 2019 онд Монголбанкны Ерөнхийлөгчийн суудлаа өгөх үестэй зэрэгцээд түүнийг “Шинжиан Шинфа” компанид 20 тэрбум төгрөгийг бэлнээр олгосон үйлдэлд буруутган шалгаж эхэлсэн байдаг.
Н.Баяртсайханы хувьд, 2016-2019 оны хооронд Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. М.Энхболд УИХ-ын даргаар ажиллаж байхдаа бүрэн эрхийнхээ хүрээнд Монголбанкны ерөнхийлөгчөөр түүнийг томилох саналыг оруулж ирж, дэмжүүлж байв. 2019 онд Монгол Улсыг FATF саарал жагсаалтад оруулснаас үүдэн өргөдлөө өгсөн.
УИХ-ын анхдугаар сонгуулиас хойш Монголын парламентад гурван удаа сууж УИХ-ын гишүүн, Сангийн сайдаар хүртэл ажилласан намтартай. Тухайн үедээ МАН-ын нөлөө бүхий гишүүдийн нэг байв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗА ХУДЛАА ШҮҮ ЭНЭ НОВШНУУД ХУДОАА ИНГЭЖ СҮРЖИГНЭДЭГ БАЙХГҮЙ ЮУ? БАДАМЖУНАЙГ ГАВЛААД АВЧИРСАН ОДОО ТЭР ӨВГӨН НАГ НАГ ИНЭЭГЭЭД ЛАЛАРУУД НАДАД САЙНДАА Л ТЭНГСЭН ӨГНӨ ГЭЭД СУУЖААГААШТ ЗА ЯАХ ВЭ? ЦАГААН ЗАХТНУУД ХЭЗЭЭ Ч ШОРОНД ОРОХГҮЙ БАЯРТСАЙХАНЫ ХУВЬД БОЛ НЭГ ХУДАГТ ГАЧААЛДАНХАН ХЭВТЛЭЭ Л ГЭНЭ УДАХГҮЙ ГАРЧ ИРЭЭД ЗА ХАМАА НАДТАЙ ГАЛ ХАМ БОЛОХ УУ? ГЭХЭД ХЭРЭГ ХАМУУД НЬ ӨМДӨНДӨӨ СУЛ ТАВЬЧИХААД БОЛЬЁО ЁС ТӨДИЙ ШҮҮХ ХУРАЛ БОЛГОЧИЙ ГЭНЭ ШҮҮ ДЭЭ.БҮХЭЛ БҮТЭН ХУЛГАЙ ЛУЙВРЫН ТОМ СҮЛЖЭЭ МОНГОЛ ОРНЫГ ААЛЗНЫ ТОР МЭТ ХЭРЧИХЭЭД БАЙНА ЦААНА ЧИНЬ ХОРЖИЙЛОО
20 тэрбум �##########� овоо гар шүү
ene hun ug ny huvidaa idej uugaad baihaargui shudarga bas zarchimtai hashir hun bhaa. hogiin muu miye enhbold deerees ny daramtalj bgaad songuuliin mongo bosguulaad l shorond hiichlee dee