УЛС ТӨРЯрилцлага

Б.Пүрэвдорж: Ц.Нямдорж, Х.Нямбаатар нар намынхаа авлигачдад зориулж хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалт оруулсан

УИХ-аар Эрүүгийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах  хуулийн төслийг хэлэлцэж буй. Уг хуулийн төсөлд хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг хэрхэн хийх нь үү гэсэн асуулт олон нийтийн анхаарлын төвд байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос дараах тодруулгыг авлаа.

11 АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГ УДАХГҮЙ “ӨРШӨӨГДӨНӨ

-Эрүүгийн тухай хуулинд хөөн хэлэлцэх хугацааны талаарх зохицуулалтыг оруулахаар УИХ-аар хэлэлцэж байна. Та уг өөрчлөлтийг хувь гишүүнийхээ зүгээс хэрхэн харж байгаа вэ?

-Хуулиа засч болно. Одоо засах гэж оролдож байна. Өнгөрсөн хугацаанд яг юу болоод өнгөрөв гэдгийг бид харах хэрэгтэй байгаа юм. Өнгөрсөн хугацаанд нийт 629 гэмт хэрэг хэрэгсэхгүй болчихлоо. Үүн дотор авлигын 40 гэмт хэрэг хэрэгсэхгүй болсон. Одоо дахиад 11 авлигын гэмт хэрэг удахгүй “өршөөгдөнө”. Ийм байдлаар маш олон гэмт хэргүүдийг чөлөөлж авч байна. ББидний дунд 1200 гаруй гэмт хэрэгтэн бидний дунд ямар ч ял зэм авахгүйгээр явж байна. Тэгэхээр цаашдаа энэ байдал үргэлжлэхээр болчихож байгаа нь  харамсалтай.

-Хуулиа засаад ч хөөн хэлэлцэх хугацаагаар гэмт хэргээс мултрах нөхцөл байдал хэвээр үргэлжилнэ гэсэн санаа юу?

-Хуулийн өөрчлөлтөөр энэ асуудлыг засч байгаа хэдий ч хуулийн  болоод шүүхийн практикаар 2017 оноос өнөөдрийг хүртэл  хэн нэгэн авлигачин илрээд, түүний үйлдсэн хэрэг энэ хугацаанд байх юм бол дахиад л хөөн хэлэлцэх хугацаагаар чөлөөлөгдөнө. Ц.Нямдорж, Х.Нямбаатар нар “Манай намынхан гэмт хэрэг хийнэ. Намынхнаа ялаас чөлөөлж авна” гэсэн алсын зорилготойгоор энэ өөрчлөлтийг хийсэн. “Манай намынхан засаг барина. Мэдээж зарим нэг нь авлига авна. Энэ бүхнийг бид хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй  болгоно” гэсэн зорилгоор хийсэн.

Авлигын хэрэг заавал хойшоо хугацаа сунаж илэрдэг. Өөрөөр хэлбэл, одоо дарга хийж байгаа нөхөр авлига авлаа гэхэд суудлаасаа буутал нь түүнтэй эрүүгийн хариуцлага ярьдаггүй. Албан тушаалаасаа буунгуут элдэв хэл яриа  гарч, шалгагдах үндэслэл нь бүрддэг. Хуулийн байгууллагад  шалгаад,шүүх дээр аваачдаг. Шүүх гэмт хэрэгтний эрхзүйн нөхцөл байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргах ёстой. Энэ процесс явсаар хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалт руу оруулчихдаг.

-Гэхдээ авлигын чанартай хэргүүдийн хөөн хугацааны асуудлыг эргэж харах асуудал яригдаж байгаа шүү дээ?

-Засч буй хувилбараар бол хөөн хэлэлцэх хугацааг эргэж тоолно гэж байгаа. Хөөн хэлэлцэх хугацаагаар гэмт хэргийг чөлөөлөх хоёр боломж байна. Шүүгч энэ  тохиолдолд ямар үүрэгтэй вэ гэхээр гэмт хэрэгтэнд эрхзүйн  байдлыг нь  дээрдүүлсэн шийдвэр гарах үүрэгтэй. Тэр үүргийнхээ дагуу  хоёр заалт байлаа гэхэд гэмт хэргээс чөлөөлөх  хуулийн зохицуулалтыг нь л хэрэглэнэ. Ийм л юм. Өнөөдөр МАН-ынхан аймаар гоё донгодож байгаа. Авлига албан тушаалтын хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 10 жил болголоо гэж. Харамсалтай нь эдгээр гоё үгс  амьдрал дээр хэрэгжихгүй.

МАН-ААС ГОЁ ЗҮЙЛ ХҮСЭЭД ЯМАР Ч НЭМЭРГҮЙ

-Авлига албан тушаалын шинжтэй хэргүүд цаашид ч хэрэгсэхгүй болох нөхцөл байдлыг зориудаар бүрдүүлээд байна гэж үү?

-2017 оноос хойш авлигын чанартай хэд хэдэн хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацаа дууслаа. Тэр оймсондоо мөнгө нуусан нөхрийн гэр, албан тасалгаанаас нь 1 тэрбум төгрөг олдсон. Одоо зүв зүгээр л явж байна. Давж заалдах шатны шүүхээр  энэ хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр нь чөлөөлчихнө. Маш тодорхой. Тиймээс МАН-аас гоё зүйл хүсээд ямар ч нэмэргүй юм. Эрүүгийн хуулинд тухайн иргэнийг хүнд нөхцөл байдалд оруулж, авлига авсаныг илчилсэн тохиолдолд  авлига өгсөн хүнд хариуцлага тооцохгүй байх хуулийн заалт өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа. Үүний дагуу МАН-ын олон хүний авлигын хэрэг ил болно. Тэдгээр хүмүүс хөөн хэлэлцэх хугацаагаар хариуцлага мултрах процесс л ирээдүйд өрнөнө гэсэн үг. Хууль эргэж үйлчлэхгүй.

-Тэгвэл энэ хуулийн гажигийг засах ямар гарц байна?

-Засгийн газрын оруулж ирсэн хүндэвтэр гэмт хэрэг хамаарах 10 жилийн хугацаагаар нь явах ёстой байсан. Одоо таван жил болгоод алдчихсан. Энэ асуудал гэмт хэрэгтнүүдийг бүгдийг нь чөлөөлж дуустал яригдана. 2017 оны тавдугаар сараас энэ хуулийн өөрчлөлт батлагдах хүртэлх хугацаанд гэмт хэрэг хийсэн хүмүүс бүгд ялгүй сална гэсэн үг. Ийм боломжийг л хуулийн өөрчлөлтөөр үүсгэх гэж байгаа.

Ш.Батхүүгийн хэрэг 10 гаруй жилийн хугацаатай. Ш.Батхүү 143 тэрбум төгрөгийн хохиролтой. Зөвхөн нэг  хэргийн хохирлын хэмжээ ийм их. Тэр оймсондоо мөнгө нуусан нөхрийн хэргийн ард 20-30 тэрбумын  хохирлыг Монгол Улсад учруулсан. Авлигад авсан мөнгөний тоог л одоо яриад байгаа. Гэтэл нөгөө талд улсад учруулсан хохирлын хэмжээг ерөөсөө ярихгүй байна.

-Эрүү болон Зөрчлийн тухай хуулийг олон нийтийн эрх ашигт  зарим талаараа нийцэхгүй байгаа тул засах шаардлагатай гэж үзсэн. Гэвч өөрчлөлтөөр торгох, шийтгэх заалтууд нь илүү чангарч байгааг та хэрхэн харж байна?

-Зөрчлийн  хуулин дээр олон нийтэд эерэг болгож, засч буй нэг  ширхэг заалт ч байхгүй. Нэмж торгох заалтуудаа л оруулж ирсэн. Олон торгох заалтууд энэ өөрчлөлтөөр нэмэгдэнэ. Амьдрал дээр, архи зардаг дэлгүүрийг  торгож байгаа мөнгө нь бага. Тэгсэн мөртлөө нэгхэн сар печений хугацаа хэтрүүлчихсэн хүнийг 2 сая төгрөгөөр торгож байгаа. Энэ мэт амьдралд  нийцэхгүй маш олон заалтууд байгаа. МАН ийм заалтуудыг огт засахгүй байна. Үргэлж торгож, дарамталдаг сэтгэхүйтэй хүмүүс энэ хуулийг засч чадахгүй байна. Хүнлэг ардчилсан нийгэмд амьдарч байж, сануулах торгох зэргээр шат дараатай арга хэмжээ авдаг зохицуулалтыг хийх шаардлагатай.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
82 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
t shirt printing dubai
t shirt printing dubai

Thank you for the auspicious writeup. It in fact was a amusement
account it. Look advanced to more added agreeable from you!
However, how can we communicate? http://barbarafairchild.com/ricar/index.php

зочин
зочин

МАНгарууд арай л шоронд явчих�##�гүй бурхандаа мөргөж, ажлаа өгөөд с�##�ж байсан жижиг гарын хулгайчид ингэж доромжлуултлаа доошоо орох гэж.

Laurel
Laurel

I do trust all of the concepts you have introduced for your post.

They are really convincing and will definitely work. Still, the posts are too short for
novices. May just you please lengthen them a little from subsequent time?
Thanks for the post.

my web-site: mobile legends hack 2019 download free

Amelie
Amelie

What i don't realize is in reality how you're not really a
lot more smartly-appreciated than you might be now.
You're very intelligent. You know thus significantly on the
subject of this matter, made me individually believe it from numerous
varied angles. Its like women and men are not fascinated until it is one thing to do with Girl gaga!
Your individual stuffs nice. At all times deal with it up!

My homepage; search engine optimization an hour a day

Ivey
Ivey

I like what you guys are up too. This type of clever work and coverage!
Keep up the fantastic works guys I've incorporated you guys to blogroll.

Here is my site :: search engine optimization ebay

Spencer
Spencer

Hello to all, it's truly a nice for me to visit this web site, it includes
useful Information.

Also visit my blog post search engine optimization test

Gretta
Gretta

I just like the valuable information you provide in your articles.

I will bookmark your weblog and check again here
frequently. I'm somewhat certain I'll be informed lots of
new stuff proper right here! Best of luck for the following!

Also visit my web blog: search engine optimization 2019 pdf

Florrie
Florrie

Your method of telling all in this article is truly good, all can simply be aware of it,
Thanks a lot.

Also visit my blog - search engine optimization google course

Jacklyn
Jacklyn

Every weekend i used to visit this web page, as i want enjoyment, as this this web site
conations genuinely nice funny information too.

Here is my blog :: search engine optimization diagram

Philomena
Philomena

Hi, I do think this is a great web site. I stumbledupon it 😉
I may revisit yet again since i have book-marked
it. Money and freedom is the greatest way to change, may
you be rich and continue to help other people.

My webpage; mobile legends hack download

Martin
Martin

I am curious to find out what blog platform you are working with?
I'm having some sm#ll security problems with my latest website and I would like to find
something more secure. Do you have any solutions?

My webpage; Junk Car Buyer Near Me

Mona
Mona

I'll immediately grab your rss as I can't to find
your email subscription hyperlink or newsletter service.
Do you've any? Please permit me recognize so that
I may just subscribe. Thanks.

Take a look at my webpage junk car for sale near me

Bobbye
Bobbye

Hi there, I enjoy reading through your post. I like to write a
little comment to support you.

My web page - junk car buyers 85205

AiboXyge
AiboXyge

Каждый человек хоть раз в жизни ст�##�кив�##�ся с понятием головная боль.
А вы когда-нибудь задав�##�ись вопросом почему болит голова? И что является источником первопричины головной боли.
Доктор-вертебролог Олег Шадский раскрывает все секрет

Lawrence
Lawrence

istanbul evden eve nakliyat istanbul evden eve nakliyat

istanbul parça eşya taşıma, eşya depolama, asansörlü nakliyat, uluslararası
evden eve, şehiriçi ve şehirler arası taşımacılık hizmetleri veren şirketler
bu platformda buluşuyor.

istanbul evden eve nakliyat

Cecile
Cecile

Taxi Schiphol Taxi Schiphol

Taxi Schiphol is een jonge en dynamische taxicentrale in Utrecht.
Wij zijn gespecialiseerd in het aanbieden van op maat
gemaakte services op het gebied van taxivervoer in en rondom Utrecht.

Taxi Schiphol

Холбоотой мэдээ

Back to top button