Гадаад мэдээ

БНХАУ-д төрөлт буурч цэцэрлэгүүдээ ахмадын асрамжийн газар болгон өөрчилж байна

БНХАУ-д өнгөрсөн жил цэцэрлэгт явдаг хүүхдүүдийн тоо таван хувиар багасжээ. Ингэснээр тус үзүүлэлт хоёр дахь жилдээ дараалан буурлаа. Тодруулбал өнгөрсөн жил 40.9 сая хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагджээ. Энэ нь 2022 онтой харьцуулахад 11 хувиар буурсан үзүүлэлт. Мөн 2023 онд Хятадад нийт 274,400 цэцэрлэг үйл ажиллагаа явуулжээ. Тэгвэл тус улсын Боловсролын яамны статистикаас харвал 2022 онд цэцэрлэгийн тоо 289,200 байсан юм.  

Төрөлт буурч, өндөр настай хүн амын тоо ихсэн хүн ам зүйн асуудалтай тулгарч байгаа нь БНХАУ-ын төрийн бодлого боловсруулагчдад хүнд асуудал үүсгэж байна. Бодлого боловсруулагчид төрөлтийг нэмэгдүүлэх зорилгоор янз бүрийн арга хэмжээ авч байгаа боловч үр дүн нь хязгаарлагдмал байгаа юм. Цэцэрлэгт сурч буй хүүхдүүдээс гадна шинээр бүртгүүлсэн хүүхдүүдийн тоо ч мөн буурсан байна. 2022 онд цэцэрлэгт хамрагдсан хүүхдийн тоо 3.7 хувиар буурчээ. БНХАУ-д өндөр настнуудын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан зарим хаалгаа барьсан цэцэрлэгийг өндөр настны асрамжийн газар болгон өөрчилж байна.

Төрөлтийн түвшнийг дэмжихийн тулд БНХАУ-ын зарим бүс нутагт хоёр болон гурав дахь хүүхэдтэй болсон гэр бүлүүдэд тэтгэмж олгож эхэлжээ. Хятадын өмнөд хэсэгт байрлах Гуандун мужид нэгэн тосгон хоёр дахь хүүхдэд 10,000 юань (4.7 сая төгрөг), гурав дахь хүүхдэд 30,000 юань (14.3 сая төгрөг) өгч байгаа талаар БНХАУ-ын төрийн хэвлэл мэдээлжээ.

Алдартай эдийн засагч, хүн ам зүйч Лян Жяньжань уг урамшууллуудыг хангалттай биш гэж үзэж байна. Зургаадугаар сард нийтлүүлсэн бичвэртээ тэрбээр гурав дахь болон түүнээс дээш хүүхдэд сард 3,000 юанийн тэтгэмж олгох, шинэ төрсөн хүүхдэд нэг удаа 100,000 юань (47.7 сая) мөнгө олгохыг санал болгосон юм.

БНХАУ олон арван жилийн турш хэрэгжүүлсэн нэг хүүхдийн бодлогоо 2016 зогсоосон. Түүнээс хойш өөрчилж одоо ерөнхийдөө гэр бүлүүд гурван хүүхэдтэй байх боломжтой болсон байгаа. Гэхдээ энэ нь муж мужаасаа хамаараад өөр. 80 сая гаруй хүн амтай Сичуань мужид хүүхдийн тоо хязгаарлахаа зогсоосон. Өнгөрсөн жил Хятадын хүн ам 2.08 саяар буурсан юм. Ингэснээр тус улсын хүн амын тоо хоёр дахь жилдээ дараалж багассан билээ.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
AGUU HYTAD urgelj mandan badrah boltugai
AGUU HYTAD urgelj mandan badrah boltugai
10 сар 30, 2024 13:12

udahgui delhiin nomer 1 ediin zasagtai
boloh AGUU HYTAD maani ene asuudlaa hurdan shiidej hun amaa usguh ni damjiggui..mongolchuud bol tsetserlegee ahmadiin asramjiin gazar bolgo.mash dutahdaltai bna.mongoliin huuhduud denduu davarsan jargaltai amidarch bna.huuhdiin mungiig zogsoo !

Холбоотой мэдээ

Back to top button