Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгадаг болно

“Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилтийн төлөв байдал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.
Хэлэлцүүлэгт эрүү шүүлттэй холбоотой хүний эрхийн зөрчил, гомдлын мэдээлэлд хийсэн дүн шинжилгээ, энэ төрлийн гэмт хэргийн хянан шийдвэрлэлтийн нөхцөл байдал, мөн шүүхээр хэрхэн шийдвэрлэгдэж байгаа талаар бодит судалгаануудыг танилцуулсан байна.
Мөн эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлд цагдаагийн байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээллийг танилцуулсаны зэрэгцээ эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх хүрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой тулгамдсан асуудлын талаар хэлэлцжээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хэлэлцүүлгийн эхэнд хэлсэн үгэндээ, “Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг таслан зогсоох зохицуулалт бүхий Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа.
Түүнчлэн эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах бие даасан бүтэц байгуулах асуудлыг тусгах болон шүүхийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой бие даасан хуулийн төсөл боловсруулахаар төлөвлөн, холбогдох судалгааг хийж байна” гэж мэдэгдлээ.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өмнөх том хэргүүд, шувуунууддаа анхаарч байгаа юу????
Уул нь бүх байгуулагын дотоод хян�##�т аюулгүй бд�##�ыг хангах байгуулаг гуйцэтгэх ажилтангууд мөрдөн ш�##�гах байгуулган нь хзд яамны харьяанд юмуу УЕП дэргэд бдаг тэгж бж ХҮН ЯАРГЛАЖ АЛДАГ шшба цагдаа цэрэг прокурор шүүх АТГ ш�##�гдаг хяндаг мөрддөг �##�ба бх ёстой эдгээр улсууд л эд нарыг шоронд хийж шудрага ёс тогтоох бно
Нүдэн дээр улсыг, ард түмнийг дээрэмдэж буй хулгайчуудын толгойг илж байхад чи битгий худлаа цод цод гээд бай.