"Нарансэвстэйн боомтыг нээвэл ховор амьтад устаж, үгүй болно"

Говийн Их дархан цаазат газар (ГИДГ)-т Нарансэвстэйн боомт нээгдэж, түүнийг дагасан авто зам тавигдах нь тус ДЦГ-ын онгон төрх байдлыг хөндөж, устах аюул нүүрлэж буй мазаалай, хавтгай байршил нутгаасаа дүрвэж тархац нутаг нь хумигдан, цөлийн зэрлэг туруутан амьтан ус, бэлчээр дутагдаж, Алтайн өвөр говь цөлийн экосистемийн тогтвортой, цогц байдал алдагдах аюултай хэмээн Монгол орны олон зуун байгаль хамгаалагчид, ТББ- ууд, эрдэмтэн судлаач, хуульчид эсэргүүцэн өнөөдөр /2024.10.31/ илэрхийлэн ҮХЦ, УИХ, ҮАБЗ-д шаардлага хүргүүлж байна.
Хамтарсан Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө Говийн Их дархан цаазат газарт байх Нарансэвстэйн боомтыг сэргээнэ, нээнэ гэсэн нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хэд хэдэн гэрээ конвенциуд, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудыг зөрчиж байгааг тэд онцолж байлаа.
Мөн олон улсын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх талаар заасан Үндсэн хуулийн зарчим ч алдагдаж байгаа юм.
Говийн Их Дархан Цаазат Газар анх 1975 онд байгуулагдсан бөгөөд газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд дээгүүрт ордог улсын тусгай хамгаалалттай газрын нэг юм. Говийн Их Дархан цаазат газар нь А, Б гэсэн хоёр хэсгээс бүрддэг бөгөөд Нарансэвстэйн боомт нь А хэсэгт байрладаг. Энэхүү А хэсэг нь Монгол Улсын Улаан ном. Амьтны тухай хууль, Засгийн газрын тогтоолоор нэн ховор, ховор амьтны жагсаалт, Зэрлэг амьтан ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц, Зэрлэг амьтдын нүүдэллэдэг зүйлийг хамгаалах конвенц зэрэгт бүртгэгдсэн 37 зүйл ховор, ховордсон амьтад бүхий амьтны аймгийн хувьд Монгол төдийгүй дэлхийн хэмжээнд асар ач холбогдолтой бүс нутаг ажээ. Хэрэв энд боомт нээвэл өргөн уудам нутагт шилжин нүүдэллэн амьдардаг амьтад төдийгүй нэн ховор ургамал, шавьж, шувууд, говьд цөөн байх уст цэг сүйдэж говийн эмзэг хөрс, экосистем аюулд орно. Говийн Их дархан цаазат газарт зөвхөн Монголд байдаг 30-50 бодгаль гэж тоологддог мазаалай баавгай, дэлхийд ердөө 1000 орчим тоо толгой байдгаас 600 гаруй нь манайд байдаг хавтгай тэмээ устах аюултай.
Өмнө нь энэ боомтыг 1993 онд нээгээд ердөө дөрвөн удаа ажиллуулаад байгаль орчин, говийн экосистемд асар хор нөлөөтэй учраас хааж байсан бөгөөд дараа дараагийн Засгийн газрууд хэдэнтээ ажлын хэсгүүд гаргаж шалгаад нээх боломжгүйг баталж байжээ
Нэмэлт мэдээлэл
- Үндсэн хуулийн зөрчигдсөн заалтүүд;
Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн барьж 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр УИХ-ын 21 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 3.3.2.8-д "…Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ…" гэсэн хэсэг
Монгол Улсын Үндсэн хуулийн
- 1 дүгээр зүйлийн 2-т "… Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн…";
- 10 дугаар зүйлийн 2-т "…Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ…", 3-т… Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ….
- 70-р зүйлийн 70.1-д Үндсэн Хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино…" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.
Зөрчиж байгаа олон улсын конвенциуд:
Монгол Улсын Засгийн газар Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээхээр үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусгаж УИХ-ын тогтоолоор баталгаажуулсан нь:
Биологийн олон янз байдлын тухай конвенцийн 8 дугаар зүйлд заасан "…экосистем болон байгалиас заяасан эх нутгийг нь хамгаалах, төрөл зүйлийн амьдрах чадвар бүхий бүлгэмдлийг байгальд нь хамгаалахад туслах…", һ-д заасан "…экосистемүүд, төрөл зүйлүүд, тэдгээрийн амьдардаг орчинд аюул занал учруулж байгаа гаднын зүйлийн интродукцийг арилгах, тэдгээрт хяналт тавьж устгах…" гэж заасан заалтыг Монгол улсын Засгийн газар зөрчиж байна.
- Зэрлэг амьтдын нүүдэллэдэг зүйлийг хамгаалах конвенцийн
Хоёрдугаар зүйл буюу Үндсэн зарчмууд болох
"…1. Тархац нутгийн бүсийн улсууд нүүдлийн зүйлүүдийг хамгаалах, энэ зорилгод нийцүүлэн тохирсон, мөн зохицсон арга хэмжээ авч байхыг зөвшөөрөх, хамгаалалтын статус нь тааламжгүй байгаа нүүдлийн зүйлүүдэд онцгой анхаарал тавин тэдгээр зүйлүүдийг болон идээшил нутгийг нь хамгаалах талаар тохиромжтой, зайлшгүй алхмуудыг дангаараа болон хамтын ажиллагааны явцад хийхийн ач холбогдлыг Талууд хүлээн зөвшөөрнө.
- Нүүдлийн аливаа зүйлийг устах аюулд орохоос сэргийлэх үйл ажиллагаа явуулах хэрэгцээ шаардлагыг Талууд хүлээн зөвшөөрнө…" гэсэн заалтуудыг зөрчиж байна.
Нарансэвстэйн боомт нь Монгол орны ургамал газарзүйн мужлалаар Алтайн өвөр говийн цөлийн тойрогт багтдаг. Энд 442 зүйлийн ургамал ургадагаас ихэнх нь Монголын Улаан ном, Улаан дансанд орж хамгаалагдсан унаган голдуу ургамал байдаг талаар судлаачид онцолдог. Тэр дундаас 13 зүйл нь өөр хаана ч байхгүй зөвхөн энэ бүсийн ургамал юм. Хэрэв боомт нээж хөл хөдөлгөөн нэмэгдвэл энэхүү ургамлууд сүйдэх аюултай. Мөн Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт орших Талын мэлтэсийн нүдэн булаг бол говьд байх цөөхөн уст цэгийн нэг. Энэ булгаас ердөө 15 км-ийн зайд засмал болон төмөр зам барих нь хол зам туулан уст цэгт хүрч ирдэг амьтдыг дайжих улмаар харангадах, устах аюулд хүргэнэ. Мөн булаг ус дарагдаж алга болох шалтгаан болно. Булаг, баянбүрдээс дор хаяж 100-150 км-ийн тойрогт ямар нэг үйл ажиллагаа явуулбал мазаалай, хавтгай дайжиж нүүдэллэх улмаар устаж үгүй болох аюултай. Ер нь 200 км-ээс цааш хамгаалалтын бүс тогтоох нь зүйтэй гэж судлаачид үздэг. Гэтэл Талын мэлтэсийн нүдэн булагт тун ойр зайд дэд бүтэц босгох нь дэлхийд ганцхан Монголд, зөвхөн энэ бүс нутагт амьдарч буй нэн ховор амьтан мазаалай баавгай, хавтгай тэмээг санаатайгаар устгах гэж буй үйлдэл болно гэж судлаачид онцолж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Заа хуц�##�гүй тонил м�##�нууд
Говьд байгаа хоёрхон баавгайн төлөө эдийн засгаа боомилуулна гэдэг арай л хайран биш үү?
МОНГОЛ УЛС МОНГОЛ ХҮН БҮРИЙН ӨМЧ, МОНГОЛЫН УЛСЫН ЭЗЭН НЬ МОНГОЛЧУУД, ЭНЭ МОНГОЛЫН ГАЗАР ШОРОО, УС УРГАМАЛ, МАЛ АМЬТАН БҮГД МОНГОЛЧУУДЫН ӨМЧ БИД ЭДГЭЭРИЙГ ХАЙРЛАЖ ХАМГААЛАХГҮЙ ЮМ БОЛ ХЭН ХАМГААЛЖ ХАЙРЛАХ ЮМ БЭ? БИДНИЙ ДАРАА ИРЭЭДҮЙД АМЬДРАХ ХОЙЧ ҮЕДЭЭ ЭНЭ ӨЧҮҮХЭН ХЭСЭГ ГАЗРЫГ БҮРЭН БҮТЭН ҮЛДЭЭХ НЬ МОНГОЛ ХҮН БҮРИЙН ЭРХЭМ ҮҮРЭГ. ҮҮНИЙГ ЭРХ БАРИГЧИД УИХ, ЗГ, ЕРӨНХИЙЛӨГЧ ОНЦГОЙЛОН АНХААРАЛДАА АВАХ БАЙХ ХЭМЭЭН НАЙДАЖ БАЙНА.
Дэлхийн зөвхөн Монголд үлдсэн энэ нэн ховор амьтныг хамга�##�маар биш үү. Хайран
Амжилт хүсье, Та нарын ард ард түмэн байгаа. Урагшаа
turj vhsen nohoinuud boomt neej tsusaahiidg bnaa
turj vhsen nohoinuud boomt neej tsusaa hiidg bnaa