Нийгэм мэдээ

Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг боловсруулах ажлын хэсэг хуралдана

1998 оноос хойш анх удаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн найруулж байна.

Өнөөдөр хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг Төрийн ордонд хуралдахаар товложээ. Өнгөрсөн долоо хоногт редакцуудын эрхлэгч, редактор нартай ХЗДХЯ дээр хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.

Өдгөө мөрдөгдөж буй хууль ердөө дөрөвхөн заалттай. Төрөөс хэвлэл, мэдээллийн байгууллага байгуулж болохгүй, чөлөөт хэвлэлийг цензурдэх бурууг хуульчилснаас өөр нарийвчилсан зохицуулалтгүй өдийг хүрсэн.

Цахим сэтгүүл зүй газар авсан энэ цаг үед салбарын нарийн төвөгтэй асуудлыг хэрхэн ойлгох, чөлөөт хэвлэлийн үзэл санааг төр нь хэрхэн дээдлэх талаар чухал агуулга энэ шинэчилсэн найруулгад тусах ёстой. Нэгж иргэний мэдэх эрхэд шууд нөлөөтэй үйл ажиллагаа юм.

Одоогийн байдлаар ажлын хэсэг хуулийн төслийн эхний хувилбарыг боловсруулаад байгаа.

Үүндээ нэр томъёоны тодорхойлолт бүрийг нарийвчилснаас гадна,

  • Сэтгүүлчийн эх сурвалжаа нууцлах эрхийг анх удаа эрх зүйн хувьд баталгаажуулж
  • Редакцын хараат бус байдал, төрөөс цензурдэх хориотой агуулгыг дэлгэрэнгүй хамгаалж өгсөн.

Нөгөө талаас "Засгийн газар дэргэдээ хэвлэл, мэдээллийн байгууллагатай байж болно" гэж заасан нь МҮОНРТ-ээс тусдаа ойлголт уу гэсэн маргаан дагуулж байна.

Түүнчлэн хэвлэл, мэдээллийн байгууллагын санхүүгийн тайланг ил тод байна гэсэн зүйл заалт тусгажээ.

Хамгийн маргаан дагуулдаг Эрүүгийн хуулийн 13.14-т ашиглагддаг нэр томъёо болох "Худал мэдээлэл" гэдгийг гурван өөрөөр тодорхойлж, улам хүндрүүлсэн байсан. Тэгвэл уг тодоххойлолтыг ганцхан "Илт худал мэдээлэл" болгон өөрчилжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button